Хоёр сарын хугацаанд 20 кг хасч чадсан Б.Номундарь охины туршлага
Ердөө 2 сарын хугацаанд 20кг хасч чадсан Б.Номундарь-тай ярилцлаа.
1. Турахыг хүсэж байгаа бүсгүйчүүд маань юу идэх хэрэгтэй вэ?
Ерөнхийдөө эмэгтэйчүүд бид амттанд маш их дуртай, чихэр шоколаданд нугасгүй хүмүүсшүүдээ. Гэтэл бидний идэх дуртай, өдөр тутамдаа амтархан иддэг бүтээгдэхүүнүүд маань биднийг таргалуулдаг.Тиймээс амттангууд, бэлэн бүтээгдэхүүнүүд, газтай ундаанаас эхлээд татгалзаарай.
Мөн бидний гэр бүлээрээ хэрэглэж заншсан гурил будаа нь цавуулаг ихтэй учраас таргалах эх үүсвэрийг тавьж өгдөг юм. Тиймээс амттаныхаа дараа гурил будаагаа хасаарай. Эдгээр зүйлсээ хассан тохиолдолд жингээ хурдан хасах боломжтой юм. За тэгвэл ингээд энийг ч болохгүй, тэрийг ч болохгүй юм бол яг юу идэх юм бэ? гэж бодож байж магадгүй.
Тэгвэл үхрийн болон тахианы махаараа их хэмжээний ногоо оролцуулан сайхан шөл, хуурга, салат гээд маш олон төрлийн хоолоо хийгээд идчихэж болно. Мөн чанасан өндөг, хар талх , жимс, тараг , төмснөөс бусад бүхий л хүнсний ногоонуудыг идэх боломжтой. Хамгийн гол нь өлсөхгүйгээр, эрүүл хүнсээр, зөв хоолыг хийж идэх нь хамгийн чухал.
2. Өнөөдрийг хүртэл шантрах үе зөндөө л тохиолдсон байх. Хэрхэн өөрийгөө хурцалж урагшаа алхсаар байсан бэ?
Мэдээж шантрах үе байлгүй л яахав. Хааяа жаахан өлсөнө, амттай юм идмээр санагдана. Тэр үедээ би юуны тулд ингэж байж хичээж байгаа билээ. Хэрвээ өнөөдөр л болохгүй юм идээд, дасгалаа хийлгүй унтчихвал өмнөх тууштай байсан өдрүүд минь талаар болно гэж боддог байсан. Мөн өөрийгөө ч хуураад дотны хүсмүүстээ өгсөн амлалтаа ч биелүүлэхгүй байж болохгүй гэж өөртөө ташуур өгдөг дөө.
3. Ямар дасгалыг , ямар дарааллаар хийх вэ?
Би гэдэсний таталт, энгийн болон сумо суулт мөн хайчин суулт зэргийг түлхүү хийдэг байсан. Одоо интернэт ашиглан өөрсдөө дасгалаа хараад хийх бүрэн боломжтой болсон учраас та зөвхөн өөртөө тохирсон дасгалыг л олж хий гэж зөвлөмөөр байна. Мэдээж дасгал хийхийнхээ өмнө биеэ халаагаарай. Тэгээд дасгалаа хийчихээд сунгалтын дасгалаар өндөрлөж байгаарай. Өдөрт доод тал нь 30 минутыг дасгал хийхэд зарцуулбал та эрүүл чийрэг, сайхан харагдана.
4. Дээрх дэглэмүүдийг барин хэдий хэр хугацаанд хэдэн кг хассан бэ?
Би нийтдээ 60 хоног буюу 2 сарын хугацаанд л зөв хоолож, тогтмол дасгал хийсэн. Энэ хугацаандаа 20кг илүүдэл жингээсээ салж чадсан.
5. Яг тань шиг сайхан биетэй болох гэж хичээж , хүсэж байгаа охидууддаа хандаж хэлэх зүйл байна уу?
Эцэст нь хэлэхэд та өөрөө л өөрийнхөө төлөө хичээхгүй бол нэг л өдөр гэнэтхэн ид шидийн юм шиг зүйл болчихгүй. Тиймээс сайхан харагдахын тулд, өөртөө таалагдахын тулд хичээгээрэй. Мөн маргааш гэж хэзээ ч битгий хойшлуулаарай. Яг одооноос , өнөөдрөөс эхлээрэй. Амжилт!
Эх сурвалж: Mongoljingoo