Өлсөх мэдрэмжийг ердөө 5 минутын дотор үгүй болгох шидэт дасгалыг сураад аваарай!

Жингээ хасаж, турж байгаа хүмүүсийн хувьд хоолны дуршил, тэр дундаа өлсөх мэдрэмжээ хянана гэдэг маш хэцүү байдаг. Харин та дараах дасгалуудын тусламжтай өлсөх мэдрэмжээ ердөө 5 минутын дотор дарж чадах болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Зурагт үзүүлсэн байрлалаар дээшээ харж хэвтээд, гар болон хөлөө хэвлий рүүгээ шахаж татна. Ингэхдээ цээжээрээ амьсгалахыг хичээгээрэй.

2. Хятадын бадамлянхуан цэцгийн байрлал нь сэтгэл санааг төв болгохоос гадна, анхаарлыг сайтар төвлөрүүлдэг. Энэ байрлалаас 5 минут орчим амьсгаандаа илүү анхаарал хандуулаарай.

3. Йогагийн төрлийн энэ байрлал нь маш олон төрлийн ашиг тустай. Тус байрлалаар 5 минут орчим болсны дараа таны өлсөх мэдрэмж хормын төдийд л үгүй болох болно.

4. Кобра могойг санагдуулам тус байрлалаар 2-3 удаагийн давтамжтай 25-30 секунт барих хэрэгтэй. Ингэснээр ходоод гэдэсний үйл ажиллагаа эрчимжиж, давхар нурууны үйл ажиллагаа сайжирна.

5. Тус байрлалыг өөрөөр нохойн байрлал ч хэмээн нэрлэх нь бий. Суниах мэт энэ байрлалаа хадгалж, 20-30 секунт бариарай.

6. Хоёр гараа урдаа авч, алгаа хооронд нь хавсарч, нэг хөлөө өргөн тэнцвэрээ олж зогсоорой. Эсрэг хөлөндөө ч гэсэн ижил давтах хэрэгтэй.

7. Өөрийгөө яг л завь болсон мэтээр төсөөлж, тус байрлалаа хадгалж үлдэхийг хичээгээрэй. Ойролцоогоор 20-30 секунт барьж 3 удаагийн давтамжтай хийгээрэй.

8. Бүх л өдөржин юм идэлгүй өлсөж байсан ч, та энэ дасгалын хийгээд өлөө дарж, өлсөх мэдрэмж арилна. Урдаа ширээ эсвэл, сандлын түшлэг тулж зогсон, толгойгоо бөхийлгөж, тохойн тушаа авна. Ингэхдээ хэвлийгээрээ чадах чинээгээрээ амьсгалаарай. Ойролцоогоор 3-4 секунт барьж, 10 удаа давтах хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!