Жирэмсний тест ийм үед худлаа хэлдэг… Үүнийг охид бүсгүйчүүд мэдэлгүй том алдаа гаргадаг!

Жирэмсэн болсон эсэхээ мэдэхийн тулд эмэгтэйчүүдийн хамгийн түрүүнд хэрэглэдэг зүйл бол мэдээж тест. Өлөн шээсэндээ тестээ дүрж үзэхэд хоёр улаан зураас гарч байвал та бие давхар болсон байна гэсэн үг. Ингээд л бөөн баяр хөөр таныг хүлээж байдаг.

Гэвч заримдаа тэр худлаа хэлдэг гэдгийг мартаж болохгүй. Үүнийг мэдэлгүй олон бүсгүй урам хугарах нь цөөнгүй л дээ. Тиймээс тестийг зөв хэрэглэж, худал “хэлүүлэхгүй” байх нь чухал юм шүү.

Эмэгтэйчүүдийн эмч нарын зөвлөж буйгаар эмэгтэй хүн сарын тэмдэг нь ирэх хугацаандаа ирэлгүй 7-14 хоног өнгөрсний дараа тест ашиглахыг зөвлөдөг. Ийн зөвлөсний учир нь шалтгаантай.

Яагаад гэвэл тэрнээс өмнөх хугацаанд тестээр үзвэл сарын тэмдэг ирэх дөхөж савны хана зузаарснаас жирэмсэн гэсэн худал мэдээллийг тест танд өгч мэдэх юм шүү. Тиймээс эмчийн үгийг дагаж заншаарай.

Мөн эхний тестээр жирэмсэн гэж гарвал дахин 7 хоногийн дараа шалгаад үзэхэд гэмгүй. Энэ үед л тест худал “хэлж” чадахгүй болно доо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!