Бамбай булчирхай өвдөхөд би энэ аргаар эмчилдэг. Үнэхээр үр дүнтэй шүү!
Бамбай булчирхай хүний биеийн бодисын солилцоог зохицуулж, эсийн өсөлтөнд нөлөөлөн, хэрэгцээтэй иодоор бие организмыг хангаж байх үндсэн үүрэгтэй. “Тироксин” гэх даавар ялгаруулдаг бөгөөд уг дааврыг их юм уу, эсвэл бага ялгаруулснаас болж, өвчилдөг байна. Ингээд хамтдаа уг өвчний шинж тэмдэг болон бамбай булчирхайн өвчлөлийг эмчлэх үр дүнтэй бэлдмэлийг хийх аргыг мэдэж авцгаая.
Бамбай булчирхайн өвчин үүсэх шалтгаан
Бамбай булчирхай нь хүн бүрт байдаг. Энэ нь “тироксин” гэдэг даавар ялгаруулах үүрэгтэй булчирхай бөгөөд дааврыг хэт их, эсвэл хэт бага ялгаруулснаас өвчилдөг. Дааврын ялгарлын хямралаас үүсэх эмгэг нь эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Энэ нь сарын тэмдэгтэй холбоотой. Харин нөгөө шалтгаан нь хоол ундаар авах иодын хэмжээ дутагдсанаас үүсдэг. Иод дутагдсанаар дааврын ялгарал хямарч, бамбай булчирхайн доройтолд хүргэдэг бөгөөд энэ даамжирсаар хавдартай болгодог ажээ.
Бамбай булчирхайн өвчин туссаныг илтгэх шинж тэмдгүүд
- Хүч барагдаж, сульдах
- Стрессдэж, сэтгэл тавгүйтэх
- Хоолны дуршил солигдож, амтлах эрхтэнд өөрчлөлт орох
- Секс хийх дур хүсэл буурах
- Арьс хуурайших
- Гэдэс дотор өвдөх
- Биений юмны мөчлөг алдагдах
- Үе мөч болон яс өвдөх
- Даралт ихсэх
- Хүзүүгээр хөшиж өвдөх
- Нойргүйдэх
- Жин нэмэх
Бамбай булчирхайн өвчнийг эмчлэх бэлдмэлийг хэрхэн хийх вэ?
Орц:
- Гурвалжин будаа – 1 кг
- Арилгасан хушги – 1 кг
- Зөгийн бал – 700 гр
Хийх заавар:
Гурвалжин будаагаа агшааж болгоно. Кофе бутлагчинд гурвалжин будаагаа хийнэ. Хушгаа дээрээс нь нэмж хийнэ. Дараа нь зөгийн бал хийж, сайтар холино. Бэлэн болсон бэлдмэлээ хөргөгчид хийж хадгалаарай.
Хэрэглэх заавар:
Уг бэлдмэлээс хоолны өмнө өдөрт 3 удаа тус бүр нэг халбагыг сарын турш идэх хэрэгтэй гэдгийг анхаарна уу. Үр дүнд нь эхний ээлжид бамбайн өвчин үгүй болох болно. Та хүсвэл дуу хоолойгоо сонсож, шалгаж үзсэн ч болох бөгөөд нэг сарын дараа гэхэд таны бамбайн булчирхай хэвийн болж, эмчлэгдсэн байна.