Үүнийг ууж ямар ч хүнд ханиадыг ялан дийлээрэй. Ердөө ганц балга!

Цагаан сарын дараагаас цаг агаар улам бүр хүйтэрч, ёстой л тачигнаж байна. Энэ хүйтэнд ханиад томуу хурдан тархаж, хүүхдийн хичээл сургууль эхлэсэнтэй холбоотойгоор бяцхан үрс минь ч ханиаданд өртөж байна шүү дээ. Энэ асуудлыг дарах гэж ээж та эм рүү зүглэх хэрэггүй. Ханиад намдаах уламжлалт арга мэддэг байхад хаана ч хүүхэд, гэр бүлээ ханиадаас хамгаалж чадна шүү. Өнөөдөр та бүхэндээ ханиадаас салгах хамгийн энгийн боловч үр дүнтэй аргыг хуваалцаж байна.

Орц:

  •  Сүү – 250 мл
  • Масло – 1 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Хүнсний сода – жижиг халбаганы дөрөвний нэг
  • Өндөгний – 1 ширхэг

Бэлтгэх арга:

 

Сүүгээ буцалгаж, хөргөөрэй. Үүн дээрээ зөгийн бал болон маслоо нэмж хутгана. Дээр нь хүнсний сода болон өндөгний шараа хийж, ахин сайтар хутгах хэрэгтэй шүү. Хэрэв насанд хүрсэн хүн үүнийг уух гэж байгаа бол нэг халбага конъяк нэмж болох юм. Ингэснээр үйлчилгээ нь илүү нэмэгдэх аж.

Хэрэглэх заавар:

Та 5 өдрийн турш орой бүр унтахынхаа өмнө үүнийг ууж байгаарай. Ердөө эхний өдөртөө л үр дүнгээ үзүүлж, таны бие сайжирч байгаа нь мэдрэгдэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!