Хавар намрын арьсан гутлаа хэрхэн шинэ мэт гялалзуулах вэ?

Хаврын эхэн сар хэдийнээ иржээ. Удалгүй өвлийн гутлаа далд хийж, хавар намрын гутлуудаа ил гаргана. Гэвч тоосонд дарагдаж, өнгөө алдсан гутлаа хэрхэн арчлахаа төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Хэрэв тийм бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай!

1. Гутлаа өнгө оруулахын тулд танд:

  • Гутал өнгөлөгч спонж
  • Аяга угаах шингэн 1 цайны халбага
  • Бүлээн ус  1/4 аяга
  • Алчуур 2 ширхэг
  • Цаасан алчуур

2. Эхлээд гутлынхаа үдээсийг салгаж авах хэрэгтэй!

Ингэснээр үдээс хоорондын зай гээд бүхнийг гялалзсан өнгөлөг болгоход тустай.

3. Харин дараа нь гутал өнгөлдөг спонж ашиглан гутлаа гялалзтал нь өнгөлөх хэрэгтэй.

4. Ингээд та 1 цайны халбага аяга угаах шингэнийг 1/4 аяга бүлээн устай хольж, хооронд нь сайтар хутгана.

5. Ингээд алчуураа дундуур нь нугалж, шингэнд дүрээд гутлаа сайтар угаана.

6. Харин дараа нь нөгөө алчуураа усанд бага зэрэг чийглээд савангаа арилтал нь сайн арчиж өгнө.

7. Хамгийн сүүлд нь цаасан алчуураар гутлаа хуурай болтол сайн арчина.

8. Ингээд үдээсээ буцаж үзэхэд таны гутал яг л шинэ мэт гялалзах болно.

9. Мөн хэрэв таны арьсан гутланд толбо болсон бол бага зэрэг вазелин түрхээд, түүнийгээ арчиж авахад толбо сайн арилна.

10. Эсвэл багахан шүдний оо байхад та толбыг сайн арилгаж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!