Өөх шатаагч: Өдөрт 1 халбагыг уугаад 3 сарын дотор 15 кг шатаана!

Бид илүүдэл жингээ хаяхын тулд хамгийн сайн сонголтыг л илүүд үздэг билээ. Өлсөхөөргүй, ядраахааргүй гэрийн эдийн засагт хүндээр тусахгүй бас эрүүл мэндэд муу нөлөөгүй гэх мэт өөрт тохирох аргыг сонгодог нь үнэн. Энэ удаад таньд санал болгох арга нь туршилтаар батлагдсан арга юм.

Мэдээж та турах аргын тухай сонсоод үр дүн нь хэр хурдан харагдах бол гэж бодож байгаа байх. Ер нь энэ арга нь биеийн өөх шатаалтыг хурдасгах үйлчилгээтэй.

Саяхан нэгэн сонирхолтой судалгааг Тегераны Анагаах Ухааны сургуульд хийж үр дүнгээ танилцуулсан байна. Эрдэмтэд тус бүр нь 44 илүүдэл жинтэй эмэгтэйтэй , 2 баг сонгож авчээ.

3 сарын хугацаанд хоёр багт нэг төрлийн хоол хүнсээр үйлчилсэн ба (өдөрт 1200 хүртэл калори) ялгаа нь 1-р багийн өдөр тутмын цэсэнд 1 цагаас өмнөх хоолонд гоньды үрийг холин өгч байжээ. Тослог багатай тарганд, эсвэл саладанд нэмж өгсөн гэнэ.

Үүний үр дүн гайхалтай байв. 1-р багийн эмэгтэйчүүд 2-р багийнхаас дунджаар 14% – аар өөх тосоо алджээ.

Гоньд

Гоньд нь phytosterols хэмээх биологийн идэвхит бодисыг агуулдаг ба цусан дахь холестерины хэмжээг бууруулах чадвартай гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Мөн энэ хоол амтлагч нь кальци, фосфор, төмрөөр баялаг юм. Бөөр, ходоод гэдэсний замыг цэвэрлэж, шээс хөөх шинж чанартай байдаг. Үүний улмаар биед липидийн солилцоо хурдасч, таргалалттай тэмцэх сайн арга болно гэж үзэж байна.

Бодисын солилцоогоо сайжруулахын тулд та гоньдыг 13 цагаас өмнө хэрэглэх хэрэглэх ёстой. Өндөг, мах, бяслаг, салад болон тарганд хольж хэрэглэнэ.

Туршилтанд гастрид, ходоодны шархтай, жирэмсэн, зүрхний өвчтэй, цөсний эмгэгтэй хүмүүс оролцоогүй болохоор та аль нэг эмгэгтэй бол энэ аргыг хэрэглэхээс түр татгалзаарай.

Ер нь хамгийн сайн үр дүнтэй, илүүдэл жингээ хаях арга бол өөртөө итгэж, шаргуу хөдөлмөрлөх ба энэ нь л таныг үр дүнд хүргэх болно гэдгийг битгий мартаарай. Танд эрүүл энх, гоо сайхныг хүсье!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!