Таны нүдийг том харагдуулах “Make up” артистуудын 8 нууц

Бүсгүй та нүдээ том харагдуулахад заавал мэргэжлийн нүүр будагчийн туслалцаа авах шаардлагагүй. Харин дараах хэдэн энгийн аргуудыг мэдэж байхад л хангалттай юм. Энэ нь өдөр тутмын нүүр будалтын нэг хэсэг учраас та нүдээ хэтэрхий тод будчихвий хэмээн санаа зовох хэрэггүй.

1. Хөмсөгөө өргөж зас

Нүдээ цог золбоотой, нүүрээ илүү зөв хэлбэртэй харагдуулъя гэвэл хөмсөгөө хэвийн хэмжээнээс нь өргөж, тод буд. Бор өнгийн хөмсөгний контур болон харандаа, бор өнгийн нүдний тень танд тусална.

2. Цагаан тень ашигла

Нүдийг том харагдуулах бас нэгэн нууц бол нүдний дотор тал болон ухархайг цагаан өнгийн тениэр будах юм. Цагаан байхгүй бол арьсны өнгөнөөс бага зэрэг цайвар байсан ч болно.

3. Гэрэл сүүдэр тавих

Яг л Европ бүсгүйчүүд шиг том хүнхэр нүдтэй харагдахын тулд сувдан өнгөтэй тениэр нүднийхээ хоёр талыг тодотгож будаарай.

4. Сормуусаа дэрвийлгэ

Нүдийг том харагдуулах бас нэг хүчин зүйл бол дэрвэгэр сормуус. Сормуусаа өтгөн харагдуулахдаа гол нь биш дэрвэгэр харагдуулах нь чухал юм шүү. Иймийн тулд будсаныхаа дараа дэрвийлгэгчээрээ дэрвийлгээд, үзүүр хэсгийг нь ахин нэг хөнгөхөн будаж өгөөрэй. Мөн хиймэл сормуус ч гэсэн нүдийг том харагдуулдаг ажээ.

5. Бор ягаан өнгийн тень

Бор өнгийн тень нь ямар ч арьстай хүнд төгс зохицдог ба нүүр будалтын суурь, дээрээс нь нүдийг том харагдуулдаг давуу талтай.

6. Хүрээлэх

Нүдээ хараар хүрээлэхдээ санах ёстой нэг зүйл бий. Хэрвээ та бор өнгийн суурь тень, сүүдэр тавьсан бол нүдээ хүрээлэх ёстой. Ингэвэл нүд тань илүү тод, том харагдах болно. Харин эсрэгээрээ ямар ч суурь теньгүйгээр нүдээ хүрээлэх юм бол яг л согтуу рок од шиг, жижигхэн нүдтэй харагдах болно шүү.

7. Хөх туяатай тень

Бор, хар нүдтэй бүсгүйчүүдэд хөх өнгийн тень гайхалтай сайхан зохиж, царайг гэрэлтүүлж, нүдийг томруулж харагдуулдаг.

8. Өнгө өнгийн тень туршиж үзэхээсээ битгий ай

Цэнхэр, хар ногоон, оранж туяатай гэх мэт өнгийн тенүүдийг туршиж үзэхээсээ битгий ич. Хэтрүүлчихгүй л бол шүү дээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!