Шар тосыг өдөр бүр хэрэглэх 7 шалтгаан! Ийм учраас л та ямар ч өвчингүй эрүүл, эрч хүчтэй амьдарч чадна!

Монголчууд бид эртнээс шар тосыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн. Тиймээс ч хүүхдүүд хөгшидгүй эрүү саруул, эрч хүчтэй амьдарч ирсэн болов уу.Бид шар тосоо өдөр тутамдаа хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж хэвшсэнээр дараах итгэмээргүй өөрчлөлт гарах болно! Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Зүрхэнд сайн нөлөөг үзүүлнэ!

Шар тос нь цусан дахь холестриний түвшинг тогтворжуулдаг бөгөөд муу холестролыг бууруулж, сайн холестролыг нэмэгдүүлдэг. Та өдөр бүр шар тосыг хэрэглэж хэвшсэнээр зүрхний шигдээс болон чихрийн шижин өвчнөөс сэргийлж чадна.

2. Биеийг эрч хүчээр тэтгэнэ

Шар тосонд маш их эрч хүч, энергийн ундарга агуулагддаг. Мөн элгийг хорт бодисоос цэвэрлэж, биеийг эрүүлжүүлдэг. Тиймээс та өдөр бүр шар тосыг хоол хүнсэндээ хэрэглээрэй!

 3. Жингээ хасах, барихад тусална

Шар тосыг та өдөр бүр хоол хүнсэндээ тохирсон хэмжээгээр хэрэглэж хэвшвэл, өтгөн хатах зовиураас салж, өтгөнөө тогтмол гаргаж чадна. Энэ нь жингээ хасах, барихад хамгийн том нөлөөг үзүүлдэг. Ялангуяа хэвлийн таргалалттай эрчимтэй тэмцэнэ. Иймд өглөө бүр цайндаа багахан шар тос хийгээд уугаарай.

4. Витамин амин дэмээр баялаг

Шар тосонд витамин А, Д, Е, К витамин ихээр агуулагддаг. Тиймээс биеийг эрч хүчээр тэтгэдэг. Мөн онцгойлон тархи, яс, болон зүрхэнд сайн нөлөөтэй.

5. Хоол боловсруулах эрхтэн системийг сайжруулна

Дээр дурдсанчлан шар тос нь ходоод гэдэсний хоол боловсруулах системийг дэмжсэнээр өтгөн хатах зовиурыг үгүй хийдэг. Тиймээс илүүдэл жингээс ч мөн давхар сэргийлж чадна.

6. Цээж хорсох зовиурыг намжаана

Хэрэв таны цээж хорсож, халуу оргих зовиур илэрдэг бол шар тосыг өдөр бүр хэрэглээрэй. Энэ нь мөн хавагнахыг буулгадаг тул биендээ түрхэж болно. Давхар арьсыг чийгшүүлэх болно.

7. Ханиадыг эмчилнэ

Ханиадны эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн цагаас эхлэн, шар тосоор цээж болон нуруу, хөлийн эрээн булчинд иллэг хийх, мөн халуун цайнд уусган ууснаар, ханиадыг эрт үед нь эмчилж өгнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!