Би үүнийг хоолноосоо хасаад 25 хоногт 6кг турж чадсан! Та ч бас үүнийг хоолондоо битгий хийгээрэй

Төрөөд 6 сар болж байгаа ч олигтой турахгүй байсан би сүүлийн сар орчим хугацаанд давсгүй хоол идээд 6 кг хасч чадсан шүү.

Өнгөрсөн 12 дугаар сарын 12-нд би 72 кг жинтэй байсан. Тэр өдрөөс эхлэн давсгүй, гурилгүй, цагаан будаагүй, чихэргүй хүнс хэрэглэж байна. Үүнээс хойш өчигдөр жингээ үзэхэд 66 кг болж 6 кг турсан байна. Хоолоо хасаагүй, дасгал хөдөлгөөн ч хийгээгүй. Үнэхээр үр дүнтэй дэглэм байна гэдгийг ээжүүдтэйгээ хуваалцахдаа үнэхээр баяртай байна.

Гэртээ хүүхдээ хардаг, гадуур фитнесст явах боломжгүй гэрийн эзэгтэй нарт жирэмслэхээс өмнөх жиндээ очих хамгийн таатай боломж нь энэ гэж би харж байгаа юм. Гэхдээ зүгээр ч нэг давсгүй хоол идэхгүй шүү. Дандаа шөлтэй хоол идэхийн зэрэгцээ далайн байцаа чанаад идвэл кальц, иодыг ч нөхөхөд маш тустай юм байна.

Хамгийн гол нь элсэн чихэр, хуурай идэх юм зэрэг таргалалтыг өдөөдөг зүйлсийг битгий идээрэй. Оронд нь үхрийн цагаан гүзээ, гурвалжин болон хөц будаатай, далайн байцаатай шөл, шар будаатай цайгаа уугаад байхад хөхний сүү ч хангалттай хэмжээнд ихсээд л байдаг юм байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!