Даавраа хянаж байхын тулд эмэгтэй хүн бүр үүнийг уух хэрэгтэй!

Дааврын тэнцвэргүй байдлаас болж маш олон төрлийн асуудал үүсдэг болохыг манай бүсгүйчүүд хэлүүлэтгүй мэдэх биз ээ. Үүнээс болж арьс үс гэмтэж, хуурайшна, хаа саагүй батга гарна, сэтгэл санаа тавгүйтнэ цаашлаад депресст орохыг ч үгүйсгэхгүй. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ дааврын өөрчлөлтөөс сэргийлэх буюу дааврыг хэвийн байхад туслах ундаануудыг танилцуулж байна.

Нимбэгтэй ус

Хүн бүр нимбэгтэй усыг өглөө бүр ууж байх нь жин хасахад тусалдаг гэдгийг мэддэг ч, эмэгтэй хүний бие дэх дааврыг зохицуулж байдаг гэдгийг мэддэггүй. Одоо та мэдсэн юм чинь өдөр бүрийг нимбэгтэй усаар эхлүүлж байгаарай. Сэтгэл санаа тань сэргэж, бие нэг л хөнгөрөөд буй мэдрэмж төрөх болно.

Бэлтгэх арга:

Өрөөний температур дахь бүлээн усыг тал нимбэгний шүүстэй хольж бэлтгэнэ. Хэрэгтэй гэж үзвэл бага зэрэг зөгийн бал нэмж амт оруулаарай.

Бөөрөлзгөнөтэй цай

Бөөрөлзгөний навчтай цай нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн системийг дэмжиж, дааврын зохистой байдлыг хадгална. Та өдөрт 1-2 аяга бөөрөлзгөний цай ууснаар даавраа тэнцвэржүүлээд зогсохгүй эмэгтэйчүүд олон өвчнөөс сэргийлж бас эмчилж чадна. Тиймээс үүнийг эмэгтэй хүн бүр ууж, эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй юм.

Бэлтгэх арга: 

200 мл буцалсан усанд нэг халбага хатаасан бөөрөлзгөний навч хийж хандлаарай. 15-20 минутын дараа цайгаа ууж болно.

Турмериктай сүү

Азийн ихэнх орнуудад үүнийг алтан сүү хэмээн нэрийдэж, түгээмэл хэрэглэдэг. Энэ нь дархлаа дэмжих, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах, дааврыг хянах, ханиад томууг эмчлэх, вирусын гаралтай өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах системийг дэмжих гэхчлэн маш олон гайхалтай эерэг үр дүнг биед үзүүлдэг.

Бэлтгэх арга:

200 мл халуун сүүнд тал халбага нунтаг турмерик хийж хутгаарай. Та үүнийг орой унтахдаа ууж байгаарай. Тайвширч, ядаргаа тайлагдаж, сэтгэл санаа ч амарч, тухтай унтах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!