Зовхины үрчлээ, нүдний доорх хар хүрээ, нүд хавдах зэргийг шийдэх аргууд энд байна!
Эмэгтэй хүн бүр үрчлээсээс айж эмээж явдаг. Тэр дундаа нүд тойрсон үрчлээс тэдний хувьд хамгийн том асуудал болж хувирдаг. Унжсан зовхиноосоо салахын тулд хамаг мөнгөө үрсэн ч, олигтой үр дүнд хүрч чадаагүй хүмүүс маш олон байдаг шүү дээ. Тэгвэл яг одоо зөвхөн танд зориулан нүд болон нүд орчмын арьсаа арчлах, эрүүл толигор байлгах аргуудаас хуваалцаж байна.
Нүд болон нүдний арчилгаа
Зовхины үрчлээс
Шалтгаан: нас ахих, стресс, уур бухимдал, архины хэрэглээ, шингэний дутагдал
Авах арга хэмжээ: Химийн найрлагатай нүүр будаг арилгагчаас татгалз, хэт зузаан зовхины тос түрхэх хэрэггүй. Нүдний будагаа ургамлын тос эсвэл хөвөнгөөр арилгаж бай. Нартай өдөр нарны шил зүүж, оройн цагаар харанхуйд юм уншиж болохгүй. Өдөрт 2 удаа хөмсөгний дээд талын арьсаа тат. Нүдээ гараараа таглаж, тойрог чиглэлд иллэг хий.
Нүдний доод талын хар хүрээ
Шалтгаан: нойр дутагдал, бухимдал, дааврын тэнцвэргүй байдал, лаазалсан хүнс, ядаргаа, эрүүл мэндийн асуудал
Авах арга хэмжээ: Толгойгоо тонгойлгож, доош харан 5-10 минут тайван хэвтэж байгаарай. Хүйтэн сүү эсвэл сарнайн усанд хөвөн дүрж, үүнийгээ нүднийхээ дор тавьж, 5-10 минут байлгана. Гааны навчыг нухаж, нүднийхээ доод зовхин дээр тавьж, мөн л 5-10 минут байлгах хэрэгтэй. Орой унтахдаа бүйлсний тосоор доод зовхиндоо иллэг хийгээрэй.
Зовхи хавдах
Шалтгаан: даралт өсөх, элэг болон уушгинд асуудал үүсэх, хоол боловсруулах систем муудах, нойр дутагдах, дааврын өөрчлөлт
Авах арга хэмжээ: Хэрэглэсэн цайны идээг бүлээн усанд дүрж норгоод, нүдэн дээрээ тавиарай. Түүхий төмсийг хэрчиж, нүдэн дээрээ тавьж, хэсэг хугацааны дараа авна. Нүдээ аниад 20 минут тайван хэвт. Долоовор хуруугаараа нүднийхээ доод зовхинд иллэг хийгээрэй.
Хөнгөн үрчлээс
Шалтгаан: шингэн дутагдал, стресс, нарны туяанд хордох, нар салхины нөлөө, архи тамхины хэрэглээ, кофе хэт их уух, халуун ногоотой хоол тогтмол идэх, огцом жин хаях, сэтгэл санааны гутрал
Авах арга хэмжээ: Нүдээ аниж, сарнайн усанд дүрсэн хөвөнг нүдэн дээрээ тавьж, тайван хэвтэх. Ус сайн ууж, нүдээ нар салхинаас ямагт хамгаалж байх. Уураг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглээрэй. Сайн чанарын зовхины тос сонгож хэрэглэх. Гэртээ зандан модны нунтаг, сарнайн усаар маск бэлтгэж хэрэглэж болно.