Бүсгүйчүүдийн хөлийг гэмтээдэг 5 төрлийн гутал
Сайхан гутал хүнийг сайхан л газар аваачина хэмээн бид бэлэгшээн ярих дуртай. Тиймдээ ч гоё сайхан, чанар, загвар гээд бүхий л зүйлсийг анхаарч байж, гутлаа сонгодог. Гэтэл бүсгүйчүүд удаан хугацаанд буюу, өдөр тутамдаа өмсвөл хөлний хэлбэр эргэж сэргэхгүйгээр алдагдах гээд тоо томшгүй олон сөрөг нөлөөтэй 5 гутлыг танилцуулъя.
1. Шөвгөр хоншоортой гутал
Нарийн хоншоортой гутал хэдийгээр маш тансаг, эрхэмсэг харагддаг хэдий ч, хөлийг шархлуулж, захын хуруунуудын хэлбэр тэр дундаа эрхий болон чигчий хурууны хэлбэрийг алдагдуулдаг. Тэр бүү хэл удаан өмссөнөөр хурууны үенд өөрчлөлт орж, муухай хэлбэртэй болно.
2. Салаатай углааш
Ялангуяа зуны улиралд бид салаатай сандаал, углаашыг түгээмэл өмсдөг. Энэ гутал нь харахад ч тэр хөлөнд маш эвгүй харагддаг. Эрхий болон долоовор хурууны салаагаар орсон бүч нь тухайн хэсгийг арьсыг үрж холгох, шархаа үүсгэх сөрөг нөлөөтэй. Мөн хөлийг хавтгай, өргөн болгодог.
3. Нарийхан өсгийтэй, шөвгөр хоншоортой өндөр өсгийт
Ийм загварын гутал нь бүсгүйчүүдийн хөлийг маш эмэгтэйлэг сайхан харагдуулдаг хэдий ч, хумс, хөлийн өсгий, өлмий гээд бүхий л зүйлийг өвтгөдөг. Мөн нурууг өвгөж, аажим гэмтээж байдаг.
4. Балларена
Намхан ултай, шаахайн гутал нь харахад хэдий хөлд эвтэйхэн, гоё харагддаг ч хөлийг нумгүй болгож, дээр нь бөөрөнд доргилт учруулах нь бий. Иймд өдөр бүр өмсөхөд тохиромжгүй.
5. Зөөлөн пүүз
Спорт загварын зөөлөн пүүзийг өдөр бүр өмсөх нь тийм ч зохимжтой биш. Та магадгүй гайхаж магадгүй. Гэвч ийм гутлыг үргэлж өмсөх нь хөлийн булчинг сулруулж, нуман тулгуурыг үгүй хийдэг.