Энгийн нэг аспирин таны үсийг гялалзуулна. Ямар ч тэжээлийн тос, шампуниас хэд дахин илүү үр дүнтэй!

Охид бүсгүйчүүд гялалзсан, өтгөн үстэй болохын тулд өндөр үнэтэй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, заримдаа бүр эм, тариаг ч сонголтоо болгодог. Тэгвэл энгийн нэг аспирины маск хэрэглэснээр та торгомсог, гялалзсан үстэй болох болно. Ялангуяа будагтай үсэнд энэ маск үр дүнтэй.

Усанд санд хичээллэсний дараа, эсвэл наранд удаан явсны улмаас бидний үс өнгөө алдаж, ганддаг шүү дээ. Тэгвэл гялалзсан үсийг тань эргүүлэн авчрах маскийг танд санал болгож байна.

Орц:

  • 5 ширхэг аспирин
  • 120 мл бүлээн ус /буцалсан ус байх/
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • 1 хоолны халбага оливын тос

Хэрхэн бэлтгэх вэ?

Бүх орцоо хооронд нь хольж хутгана. Зөгийн бал хайлж уустал сайтар хутгаарай.

Маскаа хуйхандаа иллэг хийх маягаар сайтар түрхэж, 15 минут болгоно.

15 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай.

Аспирины маск нь таны үсийг гялалзуулахаас гадна хөвсийлгөх үр дүнтэй.

Мөн аспириныг хагны эсрэг ч хэрэглэдэг. 2 ширхэг аспириныг сайтар нунтаглаад, өөрийн хэрэглэдэг шампуньдаа хийж хутгана. Аспиринтай шампуниа хуйхандаа сайтар түрхэж 10 минут болгоод бүлээн усаар угаагаарай. Хэд хоногийн дараа л таны хаг эрс багассаныг, эсвэл бүр арилсан байхыг анзаарах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!