Гэрийн нөхцөлд нүхжилт агшаах боломжтой. Цагаан шавран маск танд тусална!

Холимог болон тослог арьстай охид бүсгүйчүүдийн тулгардаг асуудлын нэг бол яахын аргагүй нүхжилт. Нүхжилтийг гоо сайхны бүтээгдэхүүн, кремээр төдий л далдалж болдоггүй шүү дээ.

Буруу арчилгаа, буруу хооллолт, чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь нүхжилт үүсэх шалтгаан болдог. Мэдээж нүхжилтийг ор мөргүй алга болгох боломжгүй. Харин агшааж, үхэжсэн арьсыг гуужуулах боломжтой.

Үүнд цагаан шавран маск танд тусална. Маск тавихын өмнө нүүрээ сайтар цэвэрлэх хэрэгтэй. Учир нь бөглөрсөн нүхийг агшаах нь үр дүнгүй шүү дээ.

Орц:

  • 2 цайны халбага цагаан шавар
  • Ус
  • 1 цайны халбага зуун настын шүүс /алоэ/

Хэрхэн бэлтгэх вэ?

Цагаан шаврыг зуун настын шүүстэй хольж хутгана. Дараа нь бүлээн усаа бага багаар цөцгий адил зуурмаг болтол нэмж хутгана.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бэлэн болсон маскаа уруул, нүд, хамрын нүх зэргийг тойруулан жигд түрхэж, 15 минут орхино.

15 минутын дараа нүүрээ буцалсан бүлээн усаар угаагаарай.

Энэ маск нь нүхжилтийг багасгахаас гадна сэвх, нөсөө толбыг ч бүдгэрүүлэх ач тустай. Цагаан шавар нь нүүрний арьсыг цайруулах үйлчилгээтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!