Өдөр бүр төмс идвэл бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Төмс нь 100 гаруй оронд өргөнөөр ургадаг хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Ихэвчлэн Хятад, Америк, Энэтхэг, Орос, Украйн зэрэг орнуудад түгээмэл тариалдаг. Зарим хүмүүс төмсийг хоол хүнсэндээ өргөнөөс хэрэглэдэг бол, хүний биед муу хэмээн цааргалдаг хүмүүс ч бас цөөнгүй бий. Иймээс бид таны эргэлзээг гаргах зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна.

1. Багахан түүхийн хичээл танилцуулъя

Төмс нь МЭӨ 8000-5000 жилийн тэртээ анх Болив улсаас гаралтай юм. Тэд анх төмсийг хоол хүнсэндээ ашиглаж эхэлсэн. Харин өдгөө дэлхийн улс орон бүрт тархан тариалж байна. Дашрамд дуулгахад энэ үеэс муурыг анх гаршуулан гэрт тэжээж эхэлжээ.

2. Төмс идэхээс бүү ай

Төмсний хальс нь калигаар баялаг байдаг. Түүнчлэн төмс нь бага хэмжээний фосфор, магни, кальци, натри, төмөр болон цайр агуулдаг. Мөн өөртөө их хэмжээний С витаминийг агуулдаг байна. Гэвч төмсийг чанаж идэх нь ашигт байдлаа хадгалдаг тул эрүүл мэндэд илүү тустай.

Мөн төмс нь ямар ч холестрин агуулдаггүй. Харин төмсийг шарж хэрэглэвэл, холестринтой болдог. Мөн төмсийг гоо сайхандаа хэрэглэх нь ашигтай.

Мөн жингээ барьж, турахаас шийдсэн хүмүүст төмсийг хоол хүнсэндээ зөв хэрэглэх нь маш үр дүн сайтай байдаг.

3. Зөв идэх нь чухал

Хэрэв төмсийг тос, өөхтэй хамтад нь шарж бэлтгэвэл энэ нь илүү их илчлэгтэй болж таргалуулахад хүргэнэ. Харин өөр ямар нэг хольцгүйгээр чанаж болгон идсэнээр ашигт байдлаа алдалгүй, үр дүнгээ өгч эхэлнэ.

Төмс нь мөн сүүний гарцыг нэмэгдүүлэхээс гадна, хөхний хэмжээг томруулахад тусалдаг.

Гэвч та хоол хүнсэндээ хэзээ ч ногоорсон төмсийг хэрэглэж болохгүй. Энэ нь өөртөө маш их хэмжээний соланине хэмээх бодисыг агуулдаг. Тиймээс ийм төмсийг эргэлзэлгүй шууд хаях нь зөв.

4. Өдөр бүр төмс идвэл таны биед юу болох вэ?

Нэгэн Австрали эр дан төмсний дэглэм баримталж эхэлжээ. Тэрээр хоол хүнснийхээ 99 хувийг төмс байлгаж, 1 хувийг бусад амтлагч ногоог хачирлаж хэрэглэсэн байна. Үүний дүнд тэрээр 9 сарын хугацаанд нийт 60 кг жинг хаяж чадсан байна.

Ингээд тэрээр өөрийн туршлагаас залууст хуваалцаж эхэлсэн бөгөөд өөрийн жороор 2 ч ном хэвлүүлсэн аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!