Сексээс ч илүү сайхан мэдрэмж авах 30 арга

Хүмүүс амьдралын хамгийн гол, чухал зүйлсийн нэг бол секс гэж ойлгох нь элбэг. Мэдээж энэ нь гайхалтай таашаал мэдрэмжийг хайрлах боловч танд аз жаргал бэлэглэх өөр бусад олон зүйлс байдгийг бодолцож үзээрэй. Харин өнөөдөр бид та бүхэндээ сексээс дутахгүй сайхан мэдрэмж, хайрыг мэдрүүлэх аргуудыг танилцуулъя гэж бодлоо.

1. Зөв хүмүүстэй цагийг өнгөрүүлэх

Санаа бодол нийлдэг, хамт байхад аз жаргалыг мэдрүүлж, хөгжилтэй байдал үүсгэдэг хүмүүстэй хамт бай. Энэ нь таныг стресс бухимдлаас салгаж, эрч хүч нэмэх болно.

2. Асуудалтай нүүр тул

Асуудлаас эмээж, тойрч явах биш нүүр тулж, гарах гарцыг хайх нь таныг зовлон бэрхшээлээс ангижруулж өгдөг юм.

3. Өөрөө өөртөө шударга бай

Хамгийн гол нь та өөртөө шударга ханддаг байх хэрэгтэй. Өөртөө шударга байж, алдаа дутагдлаа бодитоор хүлээн зөвшөөрсөн цагт сэтгэлийн зовлон нимгэрч, хойшид асуудал тулгарах нь багасна.

4. Өөрийгөө аз жаргалтай болго

Өөрийнхөө хамгийн дуртай, аз жаргалтай болгодог зүйлээ хэнээс ч айлгүй хүссэнээрээ хий. Аз жаргалыг хүлээж суух биш өөрөө хайж олвол илүү амттай биш гэж үү?

5. Өөрийнхөөрөө бай

Өөрийнхөөрөө байх шиг сайхан зүйл гэж үгүй. Бусдаас хамааралгүй, амьдарч, зөвхөн өөрийгөө сонс. Дүр эсгэх гэсний хэрэггүй. Багаа тайлж, жинхэнэ төрхөөрөө байхдаа та ямар их жаргалтай болно гээч.

6. Эргэн тойрноо нүдээ нээгээд хар

Толгой дээр тань асуудал овоорч, шаналаад байгаа бол зүгээр л эргэн тойрныхоо зүйлст анхаарал хандуулж, сэтгэлээ сэргээж, асуудлаа мартаарай. Түрхэн зуур толгойгоо сэргээгээд эргээд хэцүү бүхэн рүүгээ ханцуй шамлан ороход гарц хамаагүй хялбар олддог юм.

7. Алдаанаасаа суралц

Алдаа гаргачихлаа хэмээн бухимдаж, өөртөө гутарч суухын оронд сайн талыг нь олж харахыг хичээгээрэй. Зүгээр суусан нэгнийг бодоход та ямар нэгэн зүйл хийх гэж оролдсон гэдэг нь бахархмаар шүү дээ.

8. Өөрийгөө хайрла

Өөрийгөө ямагт хайрлаж байгаарай. Алдаа гаргаж, буруу шийдвэр гаргасан байлаа ч өөрийгөө өрөвдөн хайрлаж, энхрийлэх хэрэгтэй.

9. Хоббигоо хөгжүүл

Хүн бүрт өөр өөрийн гэх хобби, сонирхол гэж байдаг. Харин үүнийгээ хөгжүүлж, хамгийн дуртай зүйлээ хийж байхад, авах мэдрэмж таашаал нь сексээс дутахгүй юм.

10. Өөрийгөө олж нээ

Та арай болно биз дээ хэмээн урсгалаараа явдаг юм биш биз? Тийм бол өнөөдрөөс өөртөө өөрчлөлт хийж, цоо шинэ нэгэн болоорой. Өөрийгөө илүүтэй нээж, зорилго мөрөөдлийнхөө төлөө цуцалтгүй тэмцээрэй гэж зөвлөе.

11. Эхний алхамаа хий

Өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө зүтгэж яваа бол та хэдийн амжилт гаргачихсан гэсэн үг билээ. Зорилгодоо хүрэх эхний алхамаа хийхэд л таны сэтгэл санаа үгээр хэлэхийн аргагүй хөөрч догдлон, аз жаргал, баяр хөөрийг мэдрэх юм.

12. Өөртөө итгэ

Чадахгүй, болохгүй гэж гутарч суух хамгийн ичгэвтэр хэрэг. Та үүний оронд өөрийнхөө чадалд итгэж, зүгээр л оролдоод үзээрэй. Тэгвэл хожим харамсах зүйлгүй болох төдийгүй сэтгэл санаа тайван амгалан, хөөр баяртай болох аж.

13. Дотны хүмүүстэйгээ ярилцах

Хайрыг мэдрүүлж, хөгжилтэй байдлыг бэлэглэх дотны хүмүүстэйгээ хамт өдрийг өнгөрүүлэх нь танд сексээс илүү таатай мэдрэмжийг өгч мэдэх юм шүү.

14. Шинэ хүмүүстэй танилц

Шинэ хүмүүстэй танилцаж, тэдний ертөнцөөр аялах нь хамгийн шинэлэг, хөгжилтэй байдаг. Ярилцах тусам шинэ содон зүйлсийг мэдэж аван, амьдрал гэдэг ямар өргөн уудам болохыг ойлгоно.

15. Өөртэйгээ өрсөлд

Таны хамгийн том өрсөлдөгч бол өөр нэгэн биш зөвхөн та өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөртэйгээ өрсөлдөж, амжилтанд хүрэх гэж тэмцсэний эцэст урсгасан хөлс амттай санагдаж, үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж бэлэглэнэ.

16. Бусдын амжилтыг хуваалц

Бусдын гаргасан амжилтанд атаархаж, бухимдахын оронд тэр чадсан байхад надад ч бас боломж байгаа гэдгийг ойлгож, тэднээс урам зориг аваарай. Урам зориг нь танд юутай ч зүйрлэшгүй аз жаргалыг мэдрүүлэх аж.

17. Эерэгээр хар

Асуудал тулгарсан нөхцөлд секс хийснээр хэсэг хугацаанд таатай мэдрэмж өгч, хэцүү бэрхийг мартагнуулах бол сэтгэлийн амар амгалан, тайтгарал нь мөнхөд таныг жаргалтай байлгадаг. Иймд эерэг хандлагыг сексээс илүү гэж ойлгож болно.

18. Бусдыг уучил

Уучлал гэдэг сэтгэлийн амар амгаланг хайрладаг хамгийн гол зүйл билээ. Гомдоллож, бухимдлаа гээд та л зовж, шанална гэдгийг бүү мартаарай.

19. Бусдад тусла

Бусдад туслаж, баярлалаа гэдэг үгийг сонсох хамгийн сайхан, дулаахан байдаг. Энэ нь ямар ч мэдрэмжтэй харьцуулшгүй билээ.

20. Дотоод хоолойгоо сонс

Өөртэйгээ ярилцаж, дотоод дуу хоолойгоо сонсож, сэтгэлийн цэнгэл эдлээрэй. Тухайн мөчид та бүх стресс, бухимдлаас холдон одсон байх төдийгүй сайтар ярилцсаны эцэст өөрийгөө ойлгож, аз жаргалд умбах болно.

21. Стрессийг март

Стресс бол аз жаргалыг устгах хамгийн том дайсан. Харин үүнээс ангижрахын тулд дуртай зүйлээ хийж, хүссэн зүйлсээ идэж, өөрийгөө баярлуулах хэрэгтэй.

22. Жижиг зүйлсээс ч гоё сайхан талыг нь хар

Танд тохиолдсон багахан ч хамаагүй сайхан зүйлсийг чамлаж, шунах биш аз жаргалыг мэдрээрэй. Аз жаргалыг холоос биш хажуунаасаа хайж байгаарай.

23. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөр

Өөрийгөө үргэлж төгс гэж бодох нь хэрхэвч сайн зүйл биш. Үнэхээр чадахгүй зүйл дээрээ бууж өгч сул талаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

24. Өдөр бүр мөрөөдлийнхөө төлөө амьдар

Та яах гэж, юуны төлөө амьдардаг вэ? Хүн бүр мөрөөдлөө биелүүлэх гэж амьдардаг биз ээ. Иймд та цаг хугацааг хий хоосон өнгөрүүлж болохгүй бөгөөд өдөр бүр мөрөөдөл, зорилгоо санаж, үүнийхээ төлөө хөдөлмөрлөөрэй. Бага багаар ахиж, дээшлэх нь дэндүү амттай.

25. Дотоод мэдрэмжээ ил гарга

Хэцүү байвал орилж хашхир, уйлмаар байвал хүссэнээрээ уйл, инээмээр байвал хамаг чангаараа инээ. Ингээд л та сэтгэлээ онгойлгож, хамгийн таатай мэдрэмжийг хүртэнэ.

26. Амттай хоол идэх

Өлсөж ядарсан үедээ аяга амттай хоол идэх шиг жаргал гэж хаана байх билээ. Сэтгэл санаа амарч, сайхан энерги авах болно.

27. Хайртай хүмүүсээ эхэнд тавь

Гэр бүл, гэр гэдэг хамгийн гайхалтай эерэг энерги, аз жаргалыг бэлэглэгч юм. Та ядарч, сэтгэлээр унасан бол халуун дулаан уур амьсгалтай гэртээ очиход л бүх зүйлс сайн сайхан болох аж. Ээжийн хайр халамж, аавын өмөг түшгээс илүү сайхан зүйл байна гэж үү?

28. Чаддаг зүйлээ л хий

Олон зүйлд самгардаж, бухимдаж явахын оронд зүгээр л өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээ хийгээрэй. Энэ нь оюун бодлыг амрааж, сэтгэлийн тайтгарал авчирна.

29. Хий хоосон, бүтэхгүй зүйлсийг мөрөөдөх хэрэггүй

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг боловч хэзээ ч бүтэхгүй зүйлсийг хүсч, мөрөөдөх нь танд сэтгэлийн шаналал нэмэхээс өөр зүйлгүй юм.

30. Өөртөө байгаа бүхэндээ сэтгэл хангалуун бай

Таны хүнд хэцүү гээд голоод байгаа амьдралыг мөрөөддөг хүмүүс ч бас байдаг гээд боддоо. Таны хуучин гээд хаясан хувцсыг өмсөх гэж хүсдэг, амтгүй гэж голсон хоолыг тань идэх юмсан гэж мөрөөддөг, давхраагүй гэж голсон нүдийг тань ганц өдөр ч болов аваад дэлхий ертөнцийг тольдох юм гэсэн гэж шаналдаг хүмүүс маш олон байдаг. Харин одоо та хичнээн баян, азтай нэгэн болохоо ойлгож, сэтгэл ханана гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!