Хамгийн шилдэг гэрийн эзэгтэй болоход энэ хоол хийх аргуудыг мэддэг байх хэрэгтэй. Дээрээс нь таны гал тогооны ажлыг ч хөнгөвчилнө шүү!

Гэрийн эзэгтэй бүрт өөр өөрийн гэсэн хоол хийх арга техник байдаг. Ядаж л зарим нэг хоолыг хийхдээ арай өөрөөр эсвэл өөр орц нэмдэг гэхчлэн ямар нэгэн байдлаар өөр өөр аргуудтай. Тэгвэл тэдгээрийн дундаас хамгийн хэрэгтэй гэсэн аргуудыг түүж, таныг гал тогоондоо илүү супер байхад туслахаар шийдлээ.

Цагаан будаа агшаахдаа бага зэрэг цагаан цууг усандаа хийгээрэй. Ингэснээр таны будаа илүү сайхан агшина.

Чанасан өндгийг жижиглэж хэрчихэд шар нь бутраад байна уу? Тэгвэл хэрчих хутгаа хүйтэн усанд дүрээд, өндгөө хэрчээд үзээрэй.

Элгээ шарж байгаа үед зөөлхөн сайхан амттай болгохын тулд болохын алдад багахан давс хийхэд хангалттай.

Шар айраг ашиглаж, махыг үнэхээр сайхан амттай болгож болдог. Шар айргыг соё соустай хольж, махаа амтлаарай.

Алимтай пирог, бялуу хийхэд алимнууд хоорондоо наалдаад байдаг шүү дээ. Үүнээс сэргийлэхийн тулд алимаа эхлээд гуриланд өнхрүүлээрэй.

Бөөрөнхий махыг сайхан амттай болгохын тулд бага зэрэг үрсэн сонгино эсвэл үрсэн төмс хийж байгаарай.

Махыг талхны үйрмэгт өнхөрүүлэхийн оронд нухсан самарт өнхрүүлж байгаарай. Шарсан мах тань илүү сайхан амттай болно.

Давс болон цагаан цууг та нимбэгний шүүсээр орлуулж, салат хоолоо амтлах боломжтой.

Чанаж байгаа кофендоо чимх давс хийж үзээрэй. Илүү амттай кофе бэлэн болох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!