Ердөө үүний ачаар та амиа 10 удаа аварч чадна! Үнэхээр гайхалтай шүү…

Бүйлсэн самарт маш олон хүн дуртай байдаг. Амттай энэ самар нь танд сайхан амтыг мэдрүүлээд зогсохгүй эрүүл мэндэд тань эерэг сайнаар нөлөөлж байдгийг мэдэх үү? Хамгийн сонирхолтой нь зүгээр түүхий бүйлсэн самарыг идэх биш, усанд дэвтээж идэх нь илүү сайн нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар ч баталсан байдаг.

Бүйлсэн самар нь кальци, зэс, магни, омега 3 болон витамин Е зэргээр баялаг. Харин эдгээр бүх амин дэмүүд нь зөвхөн бүйлсэн самарыг усанд хийсэн үед үйлчлэлээ үзүүлдэг байна. Ингээд хамтдаа усанд сойсон бүйлсэн самар нь таны биед ямар нөлөө үзүүлэхийг мэдэж авцгаая.

Энергийн түвшинг нэмэгдүүлнэ

Та усанд дэвтээсэн бүйлсэн самарнаас багаханг идээд байхад л эрч хүчээр тасрахгүй дээрээс нь ажлын бүтээмжээ нэмэгдүүлж чадна.

Зүрх судасны өвчинг анагаана

Манай улсад зүрх судасны өвчний асуудалтай хүмүүс маш олон байдаг. Үүнээс болж төрөл бүрийн эм ууж, дээрдсэн ч юмгүй үргэлж түгшүүртэй явдаг хүмүүс бий. Тэгвэл та үүнээс багаханг тогтмол идэж байхад зүрхээ эрүүл байлгаж чадах юм.

Тархинд сайн

Заримдаа бидний тархи ажиллахаа байж, энгийн зүйлсийг ч сэтгэж чадахгүйд хүрдэг. Энэ тохиолдолд бүйлсэн самар таныг аварна. Тархины үйл ажиллагаагаа сайжруулж, илүү өндөрт гарахын тулд өдөр бүр усанд дэвтээсэн бүйлсэн самар идээрэй.

Холестролын түвшинг хянана

Холестролын түвшин өсөх нь тун ч аюултай. Харамсалтай нь хүмүүс үүнийг төдийлөн тоохгүй явсаар аюултай шатанд ирсэн үед нь анзаардаг. Тэгвэл та бүйлсэн самар иддэг байснаар үүнээс ч давхар сэргийлж чадах юм.

Ясыг бэхжүүлнэ

Хийжүүлсэн ундаа, буруу хооллолтын дэглэм, хөдөлгөөний дутагдал зэргээс үүдэж бидний яс өдрөөс өдөрт сийрэгжсээр байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Та лав ясаа хугарах хүртэл үүндээ анхаарч, эмчилгээ хийлгэж, эм уухгүй л болов уу. Тиймээс ядаж өдөр тутамдаа бүйлсэн самар идэж байгаарай. Үүнд агуулагдах кальци нь таны ясыг бэхжүүлнэ.

Цусны даралтыг тогтворжуулна

Хүүхэд залуу, хөгшин гэлтгүй хүн бүр л даралт ихсэх өвчтэй болж байна. Үүнийг эмчлэхийн тулд заавал төрөл бүрийн эм уух шаардлагагүй. Эхний удаад бүйлсэн самар идээд үзээрэй.

Хорт хавдраас сэргийлнэ

Саяхны хийгдсэн нэгэн судалгаагаар усанд дэвтээсэн бүйлсэн самар нь бүдүүн гэдэсний хорт хавдар болон өөр бусад цөөн төрлийн хорт хавдраас сэргийлдэг болох нь тогтоогджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!