Жантай гоймонг Солонгос киноноос харан шүлсээ гойжуулж сууна уу? Тэгвэл гэртээ амтат жантай гоймон хийж идье!

Жантай гоймонг солонгос киноноос харан шүлсээ гойжуулж суудаг цаг өнгөрсөн байна шүү. өөрийн гараар 30хан минутын дотор хийж идэгээе.

Орц :

  • Гахайн мах 100гр
  • 2 ширхэг төмс
  • 2 ширхэг сонгино
  • бөөрөнхий байцаа 200гр
  • сармис
  • цагаан гаа
  • гоймон 4 хүнийхээр /лапша гоймонгоор хийж болно харин гоймонгоо хэт нялцайлгалгүй болгох нь чухал./
  • Нэмэлтээр хулуу, өргөст хэмх хийж амт нэмж болно.
  • Амтлагч бэлдэхэд хэрэглэх орц:
  • Ургамлын тос 50гр
  • хятад жан 100гр
  • сой соус 1,5 халбага
  • нунтаг цагаан гаа халбаганы 1/3
  • элсэн чихэр 2 халбага
  • давс халбаганы 1/3
  • крахмал 4 халбага+4 халбага ус /крахмалаа найруулна/.

Хийх арга:

1. Гахайн мах,төмс,сонгино, байцаа, хулуу зэргээ бүгдийг нь дөрвөлжин хэрчинэ.

2. Өргөст хэмхээ нарийхан хэрчээд сармис цагаан гаагаа хэрчиж бэлдэнэ.

3. Хайруулын тавганд ургамлын тосоо хийн бага зэрэг халангуут нь жангаа хийж 5 минут орчим болгоод гаргана.

4. Хайруулын тавганд 3 халбага ургамлын тос хийн дунд зэргийн галд сармис, цагаан гаагаа эхэлж хуураад дээр нь гахайн махаа хийн хуурч төмс, сой соус, нунтаг цагаан гаагаа хийн хуурна.

5. Төмс бага зэрэг болоод ирэнгүүт нь хулуу, сонгино, байцаагаа хийн хуураад дээр нь жангаа хийн сайтайр хуурна.

6. 2 аяга ус хийн буцалгана

7. Элсэн чихэр, давс, найруулсан крахмалаа хийн буцалгана.

8. Гоймонгоо буцалган хүйтэн усанд сойж усыг нь шүүн авч таваглан дээр нь бэлдсэн амтлагчаа хийн бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!