Ажлын найзууд хамгийн сайн найз болдог 9 жишээ: Хэцүү мөч бүрт дэргэд тань байх болно!

Үнэнч нөхрийг олох маш хэцүү байдаг. Хэрвээ танд алдаж боломгүй эрхэм андууд байдаг бол өөрийгөө маш азтай нэгэнд тооцох хэрэгтэй. Тэд таны амьдралын хүнд, хэцүү мөч бүрт хамт байх болно. Ингээд ажлын найзууд амьдралын найз болдог 9 жишээг танилцуулъя.

1. Учир нь ажлын найзуудтайгаа ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Тиймээс гэр бүлийн дараа орох, хамгийн их цаг заваа зарцуулдаг хүмүүс юм. Ийм юм чинь дотно байхаас яах вэ тийм үү. Ажилдаа дурлаж бус, хамт олонтойгоо уулзах гэж ирдэг хүмүүс ч олон байдаг.

2. Та ажил дээрээ хамгийн сайн, эсвэл хамгийн муу нөхөртэй ч учирч болно. Гэвч та зөвхөн ажлын байран дээрээ л тэдний сайн мууг мэдэж, бас өөрийгөө илүү сайн таних болно. Тиймээс та энэ үедээ л хамгийн сайн найзыг таньж чадна.

3. Та ажлын хамт олонтойгоо байхдаа өөрийнхөө илүү өөр төрхийг олж харна. Учир нь бид хэзээ ч гэртээ байхдаа тийм эрх чөлөөтэй байдаггүй. Хүүхдүүд болон эхнэрийнхээ дэргэд биеэ нөөж, үг үйлдлээ ч цэгнэх хэрэг гарна. Харин ажлын андуудтайгаа илүү дураараа өөрийнхөөрөө байж чадна.

4. Зөвхөн таны сайн найзууд ч таны ярисан шог зүйлсийг ойлгож чадна. Захирал, дээд албан тушаалтны доор хэдийгээр ажиллаж, заримдаа дарамттай байсан ч, эрхэм нөхдийнхөө тусламжтай зовлонгоо хамтдаа мартаж, хөгжилдөх боломжтой.

5. Та ажлын найзуудтайгаа байхдаа баяр ёслол, байгууллын үйл ажиллагааг хангалттай мэдэрнэ. Жинхэнэ уур амьсгал, хөгжилтэй зүйлс энд л болдог шүү дээ.

6. Тэд тантай хамт ажиллаж байгаа тул, бүгд ядарч, ижил зүйлсийг мэдэрнэ. Нэг орчинд хамтдаа олон цагийг өнгөрүүлдэг тул бүгд ижил хүсэл сонирхолтой болсон байх нь бий. Тиймээс та хэзээ ч ганцаардахгүй.

7. Ажлынхаа завсарлагаагаар найзуудтайгаа халуун кофе ууж, хооллон, буйдан дээрээ налайн амарна. Ижилхэн цагийн хувиартай учраас ярих, хийх зүйлс нь ч тэр яг сайхан тохирно.

8. Ахлах сургууль, оюутан ахуйн нөхдөөсөө ч илүү их зүйлсийг та ажлын хамт олонтойгоо хуваалцах болно. Магадгүй урьд өмнө хэнд ч хэлж байгаагүй эрхэм нууцаасаа хүртэл хуваалцаж чадна.

9. Та ажлын хамт олонтойгоо байхад хэзээ ч уйдахгүй. Үргэлж хөгжилтэй зүйлсийг ярьж, сайхан цагийг хамтдаа өнгөрүүлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!