Гэртээ гэдэс цэвэрлэгч салат хийх арга. Ердөө 4-хөн орц хангалттай!

Бүдүүн , нарийн гэдэс хэмээх 2 эрхтэн нь бидний хоол боловсруулах эрхтэн тогтолцооны төгсгөлд оршдог. Цагаан гурил, будаа, элсэн чихэр ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд нь цавуулаг ихтэй байдаг учир бүдүүн нарийн гэдэсний хананд наалдаж, тэдний намилзаж боловсруулах чадварыг нь алдагдуулж шархны тав мэт гадаргуутай болгодог байна. Ингээд л таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудаж өтгөн хатаж, гадагшлах нь удааширдаг байх нь. Ингэснээр хор биенд хуримтлагдаж турах нь битгий хэл дархлаа муудаж өвчлөмтгий болно.

Хэрвээ таны өтгөн хатдаг, өдөр бүр гадагшлуулж чаддаггүй бол зөв бүтэцтэй, биологийн идэвхт ус өдөрт 2 литрээс багагүй уух мөн улаан буудайн хоёрдугаар эсвэл гуравдугаар гурилыг, овъёс, арвай хивэг зэргийг хольж хөөлгөөд мантуу жигнэж идэх , мөн байцаа, шар лууван, улаан манжингаар ногоон навчит ургамлаар зууш бэлдэж идэх нь зүйтэй. Бид гэдсээ дүүргэхийн тулд биш, эд эсээ тэжээхийн тулд хооллодог гэдгийг цаг ямагт санаж яваарай бүсгүйчүүд минь.

Доорх салатыг тогтмол хийж идэж заншсанаар таны болон танай гэр бүлийн гишүүдийн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжрах нь дамжиггүй юм.

Орц:

  • Дунд зэргийн хүрэн манжин 1ширхэг
  • Лууван 1ширхэг
  • Алим 1 ширхэг
  • Байцаа 100 гр

Бэлтгэх:

Хүнсний ногоонуудаа нимгэн туузан хэлбэртэй хэрчинэ. Бүгдийг нь хольж тал нимбэгний шүүсийг шахаж хийн /оливийн тос байж болно/ хутгана. Энэ салатыг 2 өдөр дараалан, өдөрт 3 удаа хийж шинэхэнээр нь идэх нь зүйтэй ба ингэснээр таны ходоод гэдсэнд хуримтлагдаад байгаа өтгөн бохирууд гадагшилна. Гэдэс тань цэвэрлэгдсэнээр 2 өдрийн дотор 2.5 кг хүртэл жингээ хасах боломжтой юм.

Энэ дасгалыг мөн гэр бүлээрээ хийж заншаарай. 12 нугалаа гэдэсний нугалаа бүрийг идэвхижүүлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!