Төмс, лууван, мах байхад л ийм амттай оройн хоол бэлтгэж болно. Хамгийн амархан, бас хамгийн амттай!

Өнөө оройн хоолны цэсэнд тань нэгэн хоолыг санал болгож байна. Айл бүрийн хөргөгчинд байдаг энгийн зүйлсээр энэ амттай хоолыг бэлтгэж болно. Үүнээс гадна бэлтгэхэд тун ч хялбар учир танд ч амар байх болно. Эргэлзэж тээнэгэлзэлгүй энэ жороор хоолоо хийгээд үзээрэй. Ингээд хоол хийх аргатайгаа танилцъъя.

Орц:

  • Төмс – 4-5 ширхэг
  • Лууван – 1 ширхэг
  • Тахианы цул мах – 300 гр
  • Майонез – 100 гр
  • Давс – амталгаагаар
  • Хар перец – амталгаагаар
  • Сонгино – 1 ширхэг
  • Ус

Хийх арга:

Эхлээд төмсөө хальсалж, нимгэн хэрчээрэй. Үүнийгээ шарах шүүгээний тавцан дээрээ тарааж тавьна. Дээр нь хэрчсэн сонгиноо тарааж, давс цацаж амтлаарай.

Луувангаа хальсалж, урт нарийхан хэрчиж, төмсөн дээрээ тавих бол, үүн дээрээ нимгэн хэрчсэн тахианы махаа хучиж тавьна. Дээгүүр нь ахин багахан давс, перец цацаарай.

Одоо харин майонезоо хоолны бэлдэц дээгүүрээ түрхэж, гүйцэт тараагаарай. Эцэст нь бага зэрэг усыг хоолныхоо хажуугаар хийж, түлэгдэхээс сэргийлнэ. Ингээд хоолоо 180 хэмд 20-25 минут жигнээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!