Үүнээс ердөө нэг аягыг уугаад гэдэс цэвэрлэгдэж, даралт тогтворжиж дээрээс нь хумс минь бэхжин, хугарахаа больсон!
Бид хими физик бус байгаилийн аргаар эрүүл мэнддээ анхаарал хандуулж, өвчин зовлонгоосоо салж байх хэрэгтэй. Олон нийтийн хандлага ч энэ чиглэлд явж байгаа нь олзуурхууштай. Гэхдээ мэдээж сайтар судалж мэдсэний дараа хэрэглэж болно гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Тэгвэл өнөөдөр даралт тогтворжуулж, гэдэс цэвэрлэж, дээрээс нь үс хумс бэхжүүлэх жорыг танилцуулж байна. Энэхүү бэлдмэлийн гол орц нь ягаан байцаа юм.
Ягаан байцааны ач тус
- Цусны даралт бууруулна, цусны судсыг бэхжүүлнэ.
- Биеэс хорт бодис гадагшлуулж, элгийг цэвэрлэнэ.
- Хөхний хорт хавдартай болох эрсдлийг бууруулна.
- Толгойн өвдөлт, шарх сорвийг эмчилнэ.
- Хумс, үсий бэхжүүлнэ.
- Хоол боловсруулах системийг сайжруулна.
Ягаан байцааны смүти бэлтгэх жор:
Орц:
- Ягаан байцаа – 300 гр
- Алим – 1 ширхэг
- Базилик
- Гааны навч
Бэлтгэх арга:
Бүх орцоо хамтад нь блендэрт хийж эргүүлнэ. Үүнээсээ өдөрт 2 стаканыг хоолны өмнө ууж байгаарай.
Энэ танд эрүүл болоод хөнгөн шингэн биеийг бэлэглэж, эрч хүчтэй, санаа зовох зүйлгүй амьдрахад тусална. Тиймээс эргэлзэх зүйлгүй ууж байгаарай.