Гэрийн нөхцөлд хэрхэн манго жимс тарих вэ?

Манго жимсийг зөвхөн халуун оронд ургадаг гэж бодож байна уу. Тэгвэл энэ нь өрөөсгөл ойлголтуудын нэг юм. Та гэрийн нөхцөлд хялбархан аргаар манго жимсийг тариалж чадна. Ингээд аргатайгаа танилцъя.

Мангог гэрийн нөхцөлд цэцгийн саванд тарьж ургуулж болно. Ургуулах арга нь таны санаснаас хавьгүй хялбар юм. Эхлээд та манго жимс худалдаж аваад, жимсийг нь идсэний дараа үрийг нь салгаж, сайтар цэвэрлэн усаар угаагаарай.

Ингээд хурц хутгаар үрээ дундуур нь зүсэж, доторх үрийг гэмтээлгүйгээр маш болгоомжтой гаргаж авна.

Ингээд үүнийгээ норгосон цаасан салфетканд боож, тагтай шилэн саванд хийгээд, харанхуй сэрүүн газарт тавьж 2-3 хоног болгоорой. Үүний дараа үрээ цааснаас салгаж, урьдаас бэлдсэн шим тэжээлтэй бордсон хөрсөндөө суулгаж, сайтар услаарай.

Ингээд савныхаа дээгүүр гялгар уут бүрхэж, дулаан нартай газар байлгана. Ууттай хэвээр ойролцоогоор 10-15 өдөр болгох хэрэгтэй. Дулаан хөрс нь жимсний модыг илүү бат бөх ургах боломж болгоно. Зуны улиралд уутыг авч болно. Гэвч хөрсийг ойролцоогоор 6 сарын турш уутаар бүрхэж байлгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!