Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн үс унадаг байлаа. Харин үүний ачаар үс уналтыг би бүрэн зогсоосон!

Би 3 удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй. Тиймээс уншигч охид, бүсгүйчүүдтэйгээ үс уналтыг зогсоосон энэ аргын талаар хуваалцъя.

Бага хүүгээ төрүүлсний дараа үс минь ихээр унасан юм. Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн үс унана. Самнахад туг тугаараа унах үсээ харахад үнэхээр хэцүү байдаг байв.

Янз бүрийн л тос, шампунь, массаж авч үсэндээ түрхсэн ч уналтыг нь зогсоож чадаагүй. Яг тэр үед нэгэн найз маань өөрийн туршлагаасаа надтай хуваалцсан юм л даа. Түүний арга үнэхээр сайн үйлчилгээтэй байсныг энд дурдах хэрэгтэй. Би 3 удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй. Тиймээс уншигч охид, бүсгүйчүүдтэйгээ үс уналтыг зогсоосон энэ аргын талаар хуваалцъя.

Найзын маань хэлснээр хагас литр буцалсан усыг тагтй саванд хийнэ. Энэ усан дотроо 300 гр ганга өвс нэг толгой сармис жижиглэн хэрчээд хийх юм. Үүнийхээ дараа энэ савтай усаа харанхуй газарт агаар оруулалгүй 3 хонуулна. Ингээд дараа нь усыг нь шүүж аваад нэг угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхдэг байна.

Аль болох удаан иллэг хийх хэрэгтэй юм билээ. 15 минут орчим ингэж илж, массажилсны дараа халуун алчуураар бигнүүр 19 минут тавихад хангалттай. Харин үсээ угаахдаа маш сайн усаар зайлах хэрэгтэйг мартаж болохгүй. Тэгэхгүй бол үснээс хурц үнэр үнэртээд байдаг юм билээ.

Ямартаа ч найзынхаа энэ аргыг би үсэндээ 3 удаа хэрэглэж үзсэн. Ер нь 2 дахиас нь эхлээд үс уналт илт багасдаг юм билээ. Би өнөөх бэлдсэн савтай ганга өвс, сармистай усаа хөргөгчиндөө хадгалчихсан. Угаасаа дахиад үс унавал хэрэглэж болдог гэсэн.

Таны үс унаад байгаа бол энэ аргыг туршаад үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!