Амттай сэндвич бэлтгэж, сургууль ажилдаа авч явж байгаарай!

Цайны цагаараа үргэлж зоогийн газраас хоол авч идэх нь бидний ходоод гэдэс болоод санхүүгийн хувьд асуудал үүсгэнэ. Тэгвэл үүнийг шийдэх ганц арга нь гэрээсээ хоол хийж авчрах юм. Өглөө оройтож босоод хоол бэлтгэж амжихгүй бол амархан сэндвич бэлтгээд авч явж болно. Ингээд та бүхэндээ хамгийн амттай дээрээс нь амархан сэндвич хийх аргуудыг танилцуулж байна.

Хачиртай талх 1

Орц:

  • Зайдас – 3-4 ширхэг
  • Улаан лооль – 1 ширхэг
  • Сармис – 2 хумс
  • Майонез – 1 халбага
  • Кетчуп – 3 халбага
  • Талх – 10 зүсэм
  • Бяслаг – 100 гр
  • Хар перец – амталгаагаар

Бэлтгэх арга:

Зайдас, улаан лоолио шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж, саванд хийгээрэй. Үүн дээрээ жижиглэсэн сармис, майонез, кетчупээ хийж хутгаарай. Үүнийгээ талхан дээрээ түрхэх бөгөөд нэг зүсэм талхан дээр 2-3 халбагыг тавихад хангалттай. Дээр нь хар перецээ багахан цацна. Бяслагаа үрээд, талх бүрт тарааж тавьна. Хэт их бяслаг тавихгүй байхыг анхаар. Учир нь энэ нь шарах шүүгээний тавцан руу хайлж урсан түлэгдэж мэднэ. Ингээд талхаа шарах шүүгээндээ хийж, 15 минут жигнээрэй.

Хачиртай талх 2 

Орц:

  • Талх
  • Нухсан төмс – 200 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Майонез – 2 халбага
  • Ногоон сонгино
  • Перец
  • Бяслаг
  • Майонез
  • Перец

Хийх арга:

Талхан дээрээ нухсан төмс, шарсан өндгөө тавьж, дээр нь майонезоо түрхээд багахан перец цацаарай. Дараа нь жижиглэж хэрчсэн ногоон сонгиноо бас цацах хэрэгтэй. Одоо үрсэн бяслагаа талхан дээрээ тарааж, дээр нь ахин нэг майонез түрхэнэ. Мөн багахан перец цацаарай. Ингээд талхаа 175 хэмд 10 минут шараад аваарай.

Хачиртай талх 3

Орц:

  • Өндөг – 1 ширхэг
  • Майонез – 1 халбага
  • Кетчуп – 1 халбага
  • Зайдас – 1 ширхэг
  • Бяслаг – 20 гр
  • Талх

Өндөг, майонез болон кетчупаа хольж зуураарай. Үүнийгээ талхан дээрээ түрхэж, дээр нь хэрчсэн зайдсаа тавьж, үрсэн бяслагаар бүтээнэ. Хэрэв та хүсвэл өөрийн дуртай ногоогоо цацаж илүү сайхан болгож болох юм. Үүнийгээ шарах шүүгээнд 5 минут шарахад хангалттай.

Хачиртай талх 4

Орц:

  • Талх
  • Бяслаг – 250 гр
  • Зайдас – 300 гр
  • Улаан лооль – 2 ширхэг
  • Майонез – 4 халбага
  • Кетчуп – 4 халбага

Хийх арга:

Талхаа 1 см зузаантай зүсээрэй. Бяслаг болон зайдсаа үрж бэлтгэнэ. Үүнийгээ майонез болон кетчуптай хольж зуурмаг бэлтгээрэй. Талхан дээрээ зуурмагаа түрхэж, дээр нь хэрчсэн улаан лоолио тавина. Ингээд талхаа шарах шүүгээнд хийж, 15 минут шараарай.

Хачиртай талх 5

Орц:

  • Талх
  • Майонез
  • Улаан лооль – 3-4 ширхэг
  • Бяслаг – 200 гр
  • Зайдас – 500 гр
  • Яншуй болон гоньд
  • Ургамлын тос

Хийх арга:

Талхаа бага зэрэг зузаан хэрчинэ. Бяслагаа үрж, зайдсаа хэрчинэ. Улаан лоолио мөн дугуй хэлбэртэй хэрчээрэй. Одоо талхан дээрээ улаан лоолио тавиад дээр нь бяслаг тарааж, зайдас болон яншуй гоньдоо цацаж бэлтгээд, дээр нь майонез түрхэж, ахин бяслаг цацна. Үүнийгээ шарах шүүгээнд хийж, шаргалттал нь шараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!