Алдаж боломгүй эртэй учирсны 10 шинж. Ийм залуу таны хажууд байгаа бол хэзээ ч битгий алдаарай!

Сайн хүнтэй учирснаа мэдэх тийм ч амар биш. Бүсгүйчүүд бид өөрсдөө ч мэдэлгүй заримдаа сайн хүнээсээ зугатааж өөрсдийг маань зовоох нэгэн рүү татагдаад байдаг хачин улс шүү.

Сайхан хайр байдаг юм, олдвол бүү алдаарай гэдэг дээ. Түүнтэй адилаар алт шиг алдаж боломгүй эр хүн гэж амьдралд бас тохиолддог аж. Харин тэднийг бусдаас хэрхэн таних вэ. Энэ талаар Монголжингоо нь олон хүний амьдрал дээр батлагдсан үнэнээр бэлэг барьж байна.

1. Тэр өөрийгөө хөгжүүлж, улам сайжруулахыг хүсдэг

Алт шиг алдаж боломгүй эр хүн бол хэзээ ч өөрийгөө дундаж байдлаар үнэлдэггүй. Тэр тавьсан зорилгынхоо төлөө өөрийгөө өдөр бүр хөгжүүлж, сайжруулахыг хичээдэг бөгөөд зүгээр сууна гэж байдаггүй. Ийм болохоор чи ч бас ийм эр хүний дэргэд байхдаа цаанаа л нэг урам зоригтой, өөртөө итгэлтэй, инээмсэглэмээр л санагдаад байх болно доо.

2. Тэр тэнцвэртэй амьдралыг эрхэмлэдэг

Чамайг амьдралынхаа нэг хэсэг гэдгийг тэр маш тод томруунаар ойлгуулах болно. Чамтай хамт байхын тулд, зүгээр л чамтай ярилцахын тулд тэр тусгайлан цаг гаргаж, хичээл зүтгэл гаргах болно. Ингэлээ гээд та хоёрын харилцаа улам л амгалан, нэг л тайван, цаанаа л амттай болоод байгаа биз. Энэ чинь л нөгөөх тэнцвэрийг нь олоод, давс хужрыг нь тааруулаад байгаагийн шинж шүү дээ. Амьдралаа тэнцвэртэй, ухаалгаар залдаг эр хүний хажууд байгаа эмэгтэй сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг юм шүү.

3. Тэр чамд анхаарал тавьж, чиний төлөө хичээдэг

Эмэгтэй хүн бүр өөрт нь хайртай эр нь анхаарал тавьж, өөрийнх нь төлөө хичээл зүтгэл гаргаасай гэж хүсдэггүй гэж үү.

Харин алдаж боломгүй жинхэнэ эр хүн бол чамайг хэлсэн ч бай, хэлээгүй ч бай чамд санаа тавьж, анхаарал хандуулж, чиний төлөө ямар нэгэн байдлаар хичээл зүтгэл гаргах болно. Чамайг алхъя гэвэл тэр хэчнээн ядарч байсан ч автобусанд сууж, эсвэл такси барих санаагаа алгасаад чамайг дагаад л алхана.

Бүх зүйлд мэдээж, үргэлж түүний зөв байдаггүй ч тэр хичээсээр л байх болно. Гайхалтай биш гэж үү.

4. Тэр үргэлж чамайг магтаж, урамшуулдаг

Чинийх байхаар заяагдсан залуугийн хувьд чиний хувьд үргэлж хамгийн сайн сонголт нь мөн гэдгээ баталж, чиний өмнө амьдралаас авсан даалгавраа сайн хийнэ, хараарай.

Тэр чамд хэзээ ч “Чи чадах уу” гэсэн эргэлзээтэй үг хэлэхгүй. Яагаад гэвэл тэр чамайг чадна гэдгийг мэддэг, бас итгэдэг.

5. Тэр чамд туслахын тулд юуг ч хийж чадна

Тэр бие даасан, хүчирхэг эмэгтэйд өөрийнх нь тус хэрэггүй гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ түүнийг чамд туслахыг хааяа ч гэсэн зөвшөөрч байгаарай. Ажил дээрээ бэлдэх ёстой танилцуулгаа хийж амжихгүй бол, эсвэл холын замд машины чинь дугуй хагарчихлаа гэхэд тэр хэдийд ч хамаагүй гүйгээд л ирнэ.

6. Тэр чамайг хамгаалж байгаадаа өөрөөрөө бахархдаг

Эр хүн эмэгтэй хүнийг сэтгэл зүй болоод бие махбодийнх нь хувьд хамгийн сайн хамгаалж чаддаг гэж би боддог. Тэд амьдралын хамаг зовлонг үүрээд эхнэр хүүхдээ жаргалтай амьдруулахын төлөө амьдралын ноён нуруу нь болдог шүү дээ.

Энэ л ачааг тэр бахархалтайгаар үүрч, үүндээ харин ч талархах болно. Яагаад гэвэл тэр бурхнаас чиний төлөө амьдрахаар заяагдсан эр хүн.

7. Түүний хайр өдөр бүр анхных шигээ байдаг

Хамгийн сайхан харилцаанаас хамгийн сайхан харилцаа л үүсдэг. Өөрөөр хэлбэл, чамд үнэнхүү дурласан эрийн хайр өдөр бүр анхных шигээ л байх болно.

Хайрын харилцаа бол яг л гал шиг. Хүндлэл, хайр, халамж зэрэг нь энэ галыг өдөр бүр халуунаар нь бадраах үндэс билээ.

8. Тэр нялцгай биш

Зарим хүн энэхүү нийтлэлийг уншаад эр хүнийг эмэгтэй хүний зарц боол мэт байлгах гэлээ гэж шүүмжилж мэдэх юм. Үнэн хэрэгтээ харин ч эсрэгээрээ юм шүү. Үнэ цэнээ мэддэггүй эмэгтэй бол эр хүнийг яг л гөлөг шигээ хажуудаа байнга дагуулж явахыг хүсдэг байж мэдэх л юм. Үнэхээр тийм бол тийм эмэгтэйд эр хүн биш харин гөлөг л хэрэгтэй.

Юу гэх гээд байна гэхээр, эмэгтэй хүн ямар эр хүнийг хүсдэг вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Бас эр хүнийг тэр хэрээрээ хүндэлж мэддэг байх учиртай. Түүний дотоод итгэл бишрэл, үзэл бодлыг өөрийн үнэт зүйлсээс ялгаагүй хүндэтгэдэг байх нь жинхэнэ хайрын үнэ цэнийг бий болгодог. Ийм л эмэгтэй өөрт нь хэрэгтэй гэдгийг жинхэнэ эр хүн мэддэг учраас хэзээ ч эмэгтэй хүнийг гөлөг шиг дагаж явдаггүй. Тэр харилцан хүндлэл, итгэлцэл, бахархлыг хүсдэг.

9. Тэр чамд үргэлж шударга ханддаг

Энэ хорвоо дээр дэндүү олон зүйл шударга бус, санаанд оромгүй хачин байдаг нь үнэн л дээ. Хүмүүс сэтгэл хөдлөлдөө автаад элдэв амлалт өгдөг ч 5 минутын дараа л мартаж орхидог.

Харин жинхэнэ эр хүн бол хэзээ ч өөрийнх нь хувьд утга учиргүй байх зүйлийг ярьж явдаггүй. Тэр хэлсэн үг, хийх үйлдэл бүхнээ цэгнэж, амлалт бол хүндлэлийн үндэс гэдгийг маш сайн мэдэрдэг.

10. Тэр хэзээ ч хэрүүлийн, хараалын үг хэлдэггүй, тийм байдал ч гаргадаггүй

Өөртөө итгэлгүй, өөрийгөө хүндэлдэггүй, үнэ цэнээ мэддэггүй эр хүний толгойд үргэлж л бусдыг буруутгасан, бусдаас өө хайсан, хараалын, хэрүүлийн санаанууд эргэлдэж байдаг. Тиймээс ч ийм эрчүүд заримдаа хэрүүлч эмэгтэйчүүдээс дутах юмгүй байдаг. Ийм эр хүнтэй та учирсан бол эртхэн холдохыг санал болгоё. Яагаад гэвэл энэ түүний анхны тохиолдол нь биш, бас сүүлийнх нь ч биш шүү.

Харин жинхэнэ эр хүнд ийм зан байдаггүй. Тэр бүхнийг сайн талаас нь хардаг бөгөөд хэрүүлээр биш харин шийдлээр асуудлыг зохицуулахыг хичээдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!