Өдөр бүр үүгээр нүүрээ угаа. Үр дүнд нь та үрчлээс, арьс хуурайших, будаг шингэхгүй байх гээчийг мартана!

Үрчлээсээс айж явдаг олон хүнийг би танина. Дөнгөж 30 гараад л үрчлээст санаа зовж, олигтой инээж ч чадахгүй сэтгэл хөдлөлөө дарахыг хичээдэг хүмүүс байдаг. Тэгвэл үрчлээс, арьс хуурайших зэрэгт санаа зовохгүй байхын тулд ердөө л өглөө бүр үүгээр нүүрээ угааж байхад хангалттай. Мөн энэ арга нь будаг сайн шингэдэг байхад туслах юм.

Та нүүрээ угааж цэвэрлэхдээ өөрийн хэрэглэдэг ердийн цэвэрлэгч, угаагчаа ашиглаж болно. Харин үүн дээр нэмээд өөрийн бэлтгэсэн лосьоноор нүүрээ арчлах хэрэгтэй юм.

Дэлгүүрээс ямар нэгэн жимс, чихэргүй таргыг сонгож авна. Ердөө үүнийгээ хөвөнд түрхэж, нүүрээ сайхан арчаарай. Ингээд өглөө нь нүүрээ угааж, тосоо түрхэнэ. Хэрэв та тослог арьстай бол 2-3 өдөр дулаан газар байлгаж, бага зэрэг исгэсэн таргаар нүүрээ арчих хэрэгтэй. Учир нь тослон арьсанд хүчиллэг буюу исгэлэн бүтээгдэхүүн илүү тохирно.

Мөн та овъёосыг нухаж, тарагтай холиод скраб бэлтгэж болох юм. Энэ нь таны үхэжсэн арьсыг гуужуулж, үрчлээсээс сэргийлэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!