Өнөөдрөөс эхэлж үүнийг хэрэглээрэй. Вазелины ид шид гоо сайханд ингэж нөлөөлдөг!
Жирийн нэгэн вазелин таны гоо сайханд зүгээр л нэг зөөлрүүлэх бус, хөмсгөнд, хөл нүүр бие сорвинд ашиглаж болох олон давуу талтай. Вазелин нь анх 1878 онд олноо танигдаж, түүнээс хойш янз бүрээр ашиглах болсон билээ. Вазелиныг гоо сайханд хэрхэн хэрэглэж болох вэ?
1. Хөмсгөнд
Хөмсгөө гоё хэлбэртэй болгоё гэвэл заавал зориулалтын гель хэрэглэх шаардлагагүй. Бийрээр вазелинаас жаахныг аваад хөмсгөндөө түрхэнэ. Дараа нь хөмсөгний самаар хүссэн хэлбэртээ оруулж самнаарай. Хэсэг хугацааны дараа вазелин маань хатаад хэвээ барих болно. Үсэндээ хэлбэр оруулахад ч гэсэн хэрэглэж болно.
2. Хөлийн эвэршилтэнд
Таны хөлний ул хуурайшиж эвэршээд байгаа бол вазелин тусална. Үүний тулд та хуурайшсан арьсан дээрээ зузаан түрхээд даавуун оймс өмсөөд унтаарай. Өглөө болоход таны улны эвэршсэн арьс зөөлөрсөн байх болно.
3. Нүүрний арьсанд
Нүүрний будаг арилгадаг гэвэл итгэх үү? Эрт дээр үеэс балетчин бүсгүйчүүд зузаан бүдгаа арилгахын тулд вазелин хэрэглэдэг байсан.
4. Биеийн арьсанд
Вазелин дээр давс нэмээд гуужуулагч болж хувирна. Арьс ч зөөлрөнө, цэвэрлэгдэнэ.
5. Урууланд
Уруулын будаг, өнгөлөгчинд тодорхой хэмжээгээр вазелиныг агуулсан байдаг. Уруулын тань арьс хуурайшаад байгаа бол орой унтахын өмнө вазелинаа зузаан түрхээд маск маягаар тавиад унтаарай. Өглөө сэрэхэд та үр дүнг нь харах болно.
6. Сорвинд
Вазелиныг сорвинд байнга түрхвэл мэдэгдэх нь багасдаг. Мөн шинэ сорвинд түрхвэл сайн. Мөн нэмж хэлэхэд үнэртэй усны тогтцыг удаан барьж өгдөг. Эхлээд вазелинаа хүзүүндээ түрхээд дараа нь сүрчигээ түрхээрэй.