Зөвхөн танд тохирох төгс хөмсөгтэй болох 4 зөвлөгөө: Мэргэжлийн гоо сайхан ч хүртэл танд зөвлөхгүй!

Хөмсгөө зөв будаж сурахад таниас багагүй авъяас, хүчин чармайлт гарах болно. Ялангуяа өдөр бүр хамгийн түргэн хугацаанд төгс хөмсгийг бүтээхэд танд бидний танилцуулах дараах аргууд тус болно.

1. Хөмсөгний хэлбэржүүлэлт маш чухал

Цор ганц хөмсгөө будсанаар та төгс хөмсөгтэй болж чадахгүй. Харин хамгийн чухал нь хөмсөгний зөв хэлбэржүүлэлт чухал юм. Үүний тулд та хөмсгөө зөв хэлбэрээр засах нь чухал. Эхний ээлжинд та өөрөө хөмсгөө зөв засаж суртлаа мэргэжлийн гоо сайханчаар засуулаарай. Ингэхдээ ямар багаж, хэрэгсэл хэрэглэж, хэлбэрээ хэрхэн гаргаж байгааг хараад аваарай.

2. Хөмсөгний хэлбэрийг гаргахдаа болгоомжтой байгаарай.

Хэрэв та хөмсгөө хэрхэн засахаа мэдэхгүй бол урьдаар хүссэн хэлбэрээрээ хөмсгөө зурж, дараа нь тэр хэлбэрээрээ илүүдэл үсийг зулгаагаарай. Хөмсөг будах будаг нь таны өөрийн хөмсөгний суурь өнгөнөөс бага зэрэг бараан байх ёстойг санаарай.

3. Зайлшгүй шивүүлэх гэж бүү яар

Яахав хөмсгөө сайн будаж чаддаггүй хүнд хөмсөгний шивээс нь зүгээр ч гэсэн, та тухайн шивээснээс өөрөөр хөмсгөө будаж чадахгүй. Хэрэв шивээс амжилтгүй болсон бол бүр хүнд байдалд орж мэднэ. Иймд аль болох өөрөө будахыг хичээгээрэй.

4. Өөртөө тохирсон хөмсөгний зөв хэлбэрийг олоорой!

Заавал бусдын жишгийг дагаж хөмсгөө будах албагүй. Та өөрөө төрөл бүрээр хөмсгөө будаж үзээд, тохирох хэлбэрээ олоорой. Ингэвэл та зөвхөн өөртөө тохирох хөмсөгний хэлбэрийг олж чадна.

5. Зураг үзүүлсэн дарааллаар та хөмсгөө хэрхэн зөв зурах аргыг сураад аваарай! 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!