Энэ таны бамбайг булчирхайг цоо шинэ мэт болгоно!

Хүзүүний урд хэсэгт орших эрвээхий хэлбэрийн эрхтэнг ч бамбай булчирхай гэдэг. Энэ нь биднийг аз жаргалтай, өөдрөг байхад том тус хүргэдэг юм. Тэгвэл бид амьдралын буруу хэмнэл баримталснаар бамбайн өвчлөлтэй болж, эрүүл мэнддээ хор хөнөөл учруулдаг талтай. Цаашлаад бамбайн өвчлөлийг эмчлэхгүй, тоохгүй явбал давсны дутагдалд орж, амь насаа алдахад хүрч ч болзошгүй юм.

Бамбайн өвчлөлийн шинж тэмдэг:

  • Бамбай булчирхай хавдах
  • Ханиалгах
  • Хоолой сөөх
  • Залгиур хоолойд хүндрэл үүсэх
  • Амьсгалахад бэрхшээлтэй болно
  • Толгой эргэнэ
  • Хүзүүний судасны томролт үүснэ

Шалтгаан:

Бамбайн хэд хэдэн төрөл бий. Энгийн бамбайн өвчлөл нь ямар шалтгаанаар үүдэж байгаа нь мэдэгдэхгүй бөгөөд хүний биед шаардлагатай дааврыг ялгаруулдаггүй. Хэд хэдэн өвчний үүсэлтэнд иодын дутагдал нөлөөлдөг нь нотлогдсон. Бамбай булчирхай нь улам томорсоор ердийн бамбай хоёр төрөл үүснэ.

  • Эндемик бамбай (коллойд)- орон нутгийн шинжтэй өвчин
  • Спорадик бамбай. Хоргүй бамбай.

Коллойд бамбай нь иод дутмаг газар нутагт амьдардаг хэсэг бүлэг хүмүүст илэрдэг. Эдгээр нутаг дэвсгэр нь ихэнх тохиолдолд далайн эргээс алслагдсан байна. Иймд тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүс өдөр тутмын хоол хүнсэндээ зохих хэмжээний иодыг хэрэглэж чадахгүйн улмаас коллойд өвчин авдаг.

Гурвалжин будаагаар бамбай булчирхайг эмчлэх нь:

Гурвалжин будаа нь төмөр, зэс болон селенээр баялаг бөгөөд амин хүчлийг ч өөртөө их хэмжээгээр агуулдаг. Эдгээр амин хүчлүүд нь иодыг орлож, бодисын солилцоог сайжруулж, бамбайн булчирхайн үйл ажиллагааг дэмжих юм. Харин үүнийг хэрэглэхгүй буюу иодын хэмжээгээ нэмэгдүүлэхгүй бол үргэлж бухимдал төрж, сөрөг энергиүд ялгарах болно.

Хэрхэн хэрэглэх вэ?

Орц:

  • Гурвалжин будаа – 1 халбага
  • Хушга – 1 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Үзэм болон хатаасан чавга

Бэлтгэх арга:

Гурвалжин будаагаа нунтаглаж, хушгаа бас нухна. Нэг ёсондоо хушга болон гурвалжин будаагаа кофены машин ашиглаж, нунтаг болгох юм. Ингээд орцуудаа хольж бэлтгээд, хөргөгчинд хийж хадгална.

Хэрэглэх арга:

Өдөрт 1 халбагыг хоолны өмнө идээрэй. Ингэсэн байхад та зүрх судасны өвчин, дархлаа сулрах, ханиад хүрэх, бамбай өвчлөл зэргээс айх аюулгүй болох юм. Үүнийг дагаад таны сэтгэл санаа ч сэргэж, эрч хүч амтагдана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!