Нүдний хараагаа сайжруулах хялбар аргууд. Ээж маань үүнийг хэрэгжүүлж нүдний шил зүүхээ больсон!

Сүүлийн жилүүдэд хүмүүс өдөр ирэх тусам харааны бэрхшээлтэй болсоор байна. Энэ нь магадгүй бидний амьдралын буруу хэвшил, телевиз, компьютер удаан хугацаанд ширтэх, хоол тэжээлийн амин дэмийн дутагдалтай салшгүй холбоотой.

Гэсэн ч бид бүхэн өөрсдийн нүдний харааг хамгаалж, дасгал хийснээр санаанд оромгүй дүнд хүрдэг ажээ. Ингээд та бүхэндээ гэрийн нөхцөлд нүдний хараагаа сайжруулах хамгийн үр дүнтэй 6 аргыг хүргэе.

Юун түрүүнд нүдийг хамгаалах болон хараа муудахаас сэргийлэх хосолсон дасгалуудыг хийх хэрэгтэй. Өдөрт дор хаяж 3-аас доошгүй удаа 5 минут тогтмол хийснээр хараа тань сайжирч, нүд аргах чилэх зовлонг удахгүй мартах болно.

1. Хараа сайжруулах үр дүнтэй энгийн дасгалууд

Нүдийг баруун, зүүн, дээш доош чиглэлтэй аажим хөдөлгөнө. Үүний дараа нүдийг нар зөв болон буруу чиглэлд бүтэн эргэлдүүлэх хэрэгтэй. Мөн нүдээ хурдан хурдан анивчиж нээнэ. Мөн хамрынхаа үзүүр рүү харах, цонхоор алсын зүйл харах дасгалуудыг тус бүр 10-аас доошгүй удаагийн давтамжтай хийх нь чухал.

Дасгал бүрийн дунд 3-4 секунд нүдээ амрааж, чадах чинээгээрээ хийгээрэй. Ингэснээр таны нүд амарч, илүү сайн тод хардаг болно.

2. Нүдээ дарах

Та оффисын ажил эрхэлдэг, өдөржин компьютерийн дэлгэц ширтдэг бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь өдөржин иймэрхүү хэмнэлтэй ажилладаг бол таны нүдний хараа эрс муудаж, нүд улайх, хорсох, чилэх зэрэг зовиурууд илэрнэ.

Иймээс юун түрүүнд та гараа хүйтэн усанд дүрж, нүдэндээ жин тавих маягаар компьютерийн хорыг гадагшлуулах боломжтой.

3. Наймын тоо зурах

Энэхүү дасгалыг та гэртээ, ажил дээрээ хаана ч байсан хийхэд маш тохиромжтой. Сандал дээр эгцлэн суугаад өмнөө байгаа сул талбайд харцаараа 8 тоог гүйлгэн зураарай. Ойролцоогоор 5-6 удаагийн давтамжтай, 3-4 секундын завсарлагатайгаар 10-аас доошгүй удаа хийгээрэй.

4. Холын хараа муудахаас сэргийлэх

Сандлын түшлэгийг налж, хойшлохдоо амьсгаа аван дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа жигд хэмнэлээр гаргана. Мөн сандлын түшлэгийг бүрэн налж, нүдээ хурдан, даралт ихтэйгээр аниад дараа нь нээгээрэй.

Гараа ташаандаа авах байрлалаар толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтаж хийгээрэй. Энэ маягаар өдөрт 3-5 удаа 5-10 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэвэл холын хараа сайжруулах тустай.

5. Хөдөлгөөнтэй зүйлийг харах

Жишээ нь аквариумтай загас харах, цонхоор алсын шувуудыг харах зэрэг нь нүдний харааг сайжруулах итгэмээргүй ид шидтэй байдаг ажээ. Тиймээс ч аль болох амралт зугаалгаар явахдаа голын чимээ чагнаж, долгилон урсах урсгалыг нь ажвал таны сэтгэл сэргэж, дотор тань уужрах болно.

Мөн хоол хүнсэндээ А витаминаар баялаг шар лууван, С витаминаар баялаг амтат чинжүү, В, Е витаминаар баялаг тахианы мах болон бусад хүнсний ногоог хэрэглэж байх хэрэгтэй юм.

6. Нүдний массаж

Мөн ажил амралтынхаа хажуугаар нүдэндээ тогтмол тохирсон массажыг хийж байх нь таны нүдний хараа муудах, зовхи үрчийх зэргээс сэргийлэх болно. Үүний тулд нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнийг хийж өгөөрэй.

Энэ нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Эдгээр массажыг 8-15 удаагийн давтамжтай, 3-4 секундын завсарлагатайгаар хийгээрэй. Нүдэндээ хүйтэн бүлээн жин тавьснаар цусны эргэлт сайжран, нүд улайх, аргах зовиураас таныг салгах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!