Хосуудын үерхэж эхлэхдээ гаргадаг хамгийн том алдаа. Шинэ хосуудын харилцаанд үүнийг заавал анхаар хэрэгтэй!

Зарим үед шинэхэн хосуудын харилцаанд нэг л зүйл болж өгөхгүй байдаг тал бий. Тийм үед хэнд нь, яг юу болохгүй байгааг төдийлөн хэлж мэддэггүй шүү дээ. Ийм тохиолдолд, хосууд ихэвчлэн их зүйлийг санаж, төлөвлөн уулзсан нь бодит байдал дээр сэтгэлд нь нийцэхгүй үеүүд гардаг. Тиймээс та бүхэндээ шинэ хосуудын харилцаанд анхаарвал зохих, хэрэг болохуйц мэдээллийг бэлтгэлээ.

1. Харилцаандаа итгэлтэй бус

Хосууд болзож байхдаа “Бид яг ямар холбоотой юм бэ?”, харин аль хэдийн гэрлэчихсэн, хамтдаа амьдарч байхдаа “Би чиний хувьд яг хэн юм бэ?” гэхчлэн асуултуудыг асуудаг. Энэ нь өөртөө итгэлгүй үед эсвэл учир нь олдохгүй саармаг харилцааны үед ихэвчлэн тохиолддог.

Тиймээс хэн хэндээ эргэлзээ төрүүлэлгүй, хоёр биедээ итгэл төрүүлэхуйц, бүхнийг ил тод байлгаарай. Тэгвэл та хоёрын дунд цаашид тиймэрхүү асуудал гарахгүй байх болно.

2. Хуучин амрагаа дурсах

Та хоёрын харилцаа нэгэнт дууссан бол, өмнөх амрагийнхаа талаар дурсах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Мэдээж төгс хүн гэж хэзээ ч байхгүй. Харин төгс гэх тодотгол руу жаахан ч болов дөхсөн гэж үзсэн хүнээ л бид маш ихээр үнэлдэг.

Ихэнх хосууд хэтэрхий илэн далангүй байх гээд заримдаа хэтрүүлчих гээд байдаг нь нууц биш. Хэдий тэр таны өнгөрсөн амьдралыг мэддэг байлаа гээд, бүх нууцаа дэлгэж болно гэсэн үг биш шүү дээ. Тиймээс хэрвээ танд ийм зүйл тохиолдож байсан бол оройтоогүй дээрээ бүхнийг өөрчлөөрэй.

3. “Нойтон хамуу” шиг аашлах

Хосууд харилцаагаа дөнгөж эхлэх үедээ бүхий л цагаа хамтдаа өнгөрүүлдэг. Угаасаа ч энэ нь тэдэнд сайхан байдаг. Бүхнийг хамтдаа хийж, эхний хэдэн сарыг үнэхээр үлгэрийн мэт өнгөрүүлсээр, бодит байдал руугаа ойртох тусам тэдэнд саад учирч эхэлнэ. Ямар ч хүнд хувийн орон зай гэж бий.

Түүнийг нь хүндлээд ангийн уулзалт, найз нөхдийн цуглаан зэргүүд дээр нь дагаж явах хэрэггүй. Хэрвээ хэтэрхий чаргууцалдаж, нойтон хамуу шиг хаа явсан газар нь дагаж яваад байвал, хосуудын хооронд маш том ангал үүсэх аюултай.

4. Хэтэрхий их зүйлийг хүсэх

Хосуудын хувьд эхэндээ амьдрал нь үнэхээр сайхан, бүх зүйл ийм байх ёстой мэт санагддаг байж магадгүй. Та хоёр үнэхээр романтик, хэн хэнээсээ илүү зүйл шаарддаггүй, сайхан амьдарч байлаа гэж бодъё.

Гэтэл та хоёрын хэн нэгэн үглэж янших нь ихсэж, таныг хангалтгүй байна хэмээн шаардаж эхэлвэл байдал үнэхээр дордох болно. Мэдээж хосуудын хооронд үл ойлголцол гаралгүй яахав.

Гэхдээ аль болох хэн хэндээ хүлээцтэй хандаж, нэгнээсээ хэтэрхий их зүйлийг хүсэлгүй, байгаагаар нь л хайрлаарай. Анх ямар байсан, яг тэр хэвээрээ л түүнийгээ хайрлахыг хичээгээрэй.

5. Хэтэрхий их нууцтай байх

Та арай хайртаасаа олон зүйлийг нуудаг юм биш биз? Хосуудын хооронд байдаг нууц бүхэн тэднийг холдуулах, итгэл алдруулах хүчтэй байдаг гэвэл та итгэх үү? Хэрвээ та хоёр олон жилийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсвэл нууцынхаа авдрыг бага багаар уудлаарай.

Нэг дор олноор нь мэдэх, эсвэл хэн нэгэн хүнээс таны талаар сонсох нь түүнд таагүй байх нь лавтай. Мэдээж хэлэх шаардлагагүй зүйлийг хэлж, байдлыг эргүүлэх гэсний ч хэрэггүй.

6. Бүх зүйлийг сайхан болно хэмээн найдах

Хүмүүс бүтэлгүй дурлалынхаа дараа шинэ хайртдаа бүхнийг найдан, түүнийг төгс хүн мэтээр санах мөчид та хоёрын харилцаанд хэдийн сэв суучихсан байдаг. Бүсгүй хүн эрэгтэйгээ өөрчлөгдөнө хэмээн, эрэгтэй хүн бүсгүйгээ хэзээд өөрчлөгдөхгүй хэмээн найдаж хамтдаа амьдардаг. Гэвч энэ бүхэн худал болохыг мэдсэн тэр үед аль альнийх нь урам хугардаг байна.

7. Хүлцэнгүй зан хэмжээтэй нь дээр

Энэ бол эрчүүдэд хандаж хэлсэн зөвлөгөө гэдгийг дуулгая. Залуус л ихэвчлэн бүсгүйгээ эхлэн болзоонд урьж, бүхнийг удирдлагандаа авдаг. Харин таны болзож байгаа залуу тань хэтэрхий санаачлагагүй, зөвхөн бүсгүй та л бүхнийг эхлүүлдэг бол энэ ч жинхэнэ асуудал шүү. Эмэгтэй хүнээс санаачлага горьдсон залуус хэзээ ч хүнд сэтгэл гаргаж чаддаггүй, өөрийгөө хүндэлдэггүй хүмүүс байдаг.

8. Хэт хардаж өмчирхөх

Хайртай бол хартай гэсэн үг одоо цагт хоцрогдсон гэж хэлмээр байна. Учир нь хосуудын хувьд хайр сэтгэл итгэлцэл дээр тогтдог. Хэрвээ итгэл нэгэнт нуран унасан бол түүнийг сэргээх бараг л боломжгүй.

Боллоо гэхэд тэр танд урьд өмнөх шигээ дахин итгэхгүй гэсэн үг юм. Тэглээ гээд хайртыгаа барьж хориод байвал, таниас улам бүр холдох талтайг санаарай. Түүнийхээ оронд хайрттайгаа ярилцаж, хааяа ч гэсэн эрх чөлөө олгож байгаагай.

9. Хэрээс хэтэрсэн хүндлэл

Хэмжээ хязгаарыг нь тааруулвал хүндлэл гэдэг хосуудын харилцаанд ус агаар мэт хэрэгтэй, үнэхээр сайхан зүйл. Гэлээ гэхдээ хэтэрхий өргөмжлөөд хайрлаад байвал дэмий л болов уу. Түүнийхээ оронд аливаа зүйлийг хамтдаа хийж, хамтдаа шаналж, хамтдаа баярлавал хайрын жинхэнэ үнэ цэнэ түүндээ л орших болно.

10. Хувиа хичээсэн зан

Тоглоом тоглох, тэмцээн уралдаан зэрэгт нэг л хүн түрүүлж, ялалт байгуулдаг. Гэвч хосуудын дунд тийм зүйл байх ёсгүй. Хайр дурлалд хосууд харилцан ялалт байгуулж, хамтдаа бүхнийг даван туулж байж л түүнд хайрын жинхэнэ мөн чанар оршдог. Тиймээс хувиа хичээсэн зангаа орхиж, бүх зүйлээ хайрттайгаа хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!