Улаан лооль ашиглан, хөгшрөлтийн эсрэг супер үйлчилгээтэй маск бэлтгэж нүүрэндээ тавиарай!

Жирийн нэгэн улаан лоолинд витамин В, С, болон Д аминдэм ихээр агуулагддаг. Тиймээс арьсны бүхий л төрлийн асуудлыг цогцоор нь шийдэж чадна. Ингээд бид танд улаан лоолиор хэрхэн маск бэлтгэх аргыг зааж өгье!

1. Улаан лоолийн итгэмээргүй ач тус

Тус жимсэнд төрөл бүрийн эрдэс бодис, амин дэмүүд ихээр агуулагддаг бөгөөд биеийн эсэргүүцлийг сайжруулж, биеийг эрч хүчээр тэтгэдэг. Учир нь тус хоолны 40 хувийг витамин С аминдэм дангаар эзэлдэг. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмжиж, үүнд агуулагддаг А витамин нь нүдний харааг ч мөн давхар дэмжинэ.

2. Арьсыг цайруулах үйлчилгээтэй маскыг хэрхэн бэлтгэх вэ?

Улаан лооль нь арьсыг цайруулж, хар нөсөө толбыг арилгахаас гадна, маш сайн тэжээл өгдөг. Иймд та залуу бас эрүүл арьстай байж чадна. Үүнийг хийхэд танд:

  1. Хоёр цайны халбага нимбэгний шүүс, 1 цайны халбага овъёос, 1 цайны халбага цэвэр тараг хэрэгтэй. Орцуудаа хооронд нь сайтар хольж хутгана.
  2. Арьсныхаа асуудалтай хэсэгтээ түрхэж, 10-15 минут байлгана.
  3. Халуун бүлээн усаар нүүрээ угаана.
  4. 7 хоногт дунджаар 2 удаа нүүрэндээ маск тавих нь зөв.

3. Үрчлээсний эсрэг үйлчилгээтэй маскыг хэрхэн бэлтгэх вэ?

Улаан лоолинд агуулагдах их хэмжээний антиоксидант нэгдлүүд нь арьсыг залуу, эрүүл байлгахад чухал нөлөөг үзүүлдэг. Мөн давхар хүчилтөрөгчөөр хангаж, үрчлээсийг багасгах болно.

  1. Улаан лооль болон ижил хэмжээтэй авакода жимсийг блэндерт хийж эргүүлнэ.
  2. Нүүрэндээ жигд нимгэн түрхэж өгөөрэй.
  3. 10-15 минут болсны дараа нүүрээ халуун бүлээн усаар угаана.
  4. 7 хоногт ойролцоогоор 1 удаа иймэрхүү байдлаар маск бэлтгэж нүүрэндээ тавиарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!