Сүнсэнд эзэмдүүлсэн охины аймшигт түүх

Хүний биед чөтгөр шүглэх үзэгдэл Дундад зуунаас үүдэлтэй хэмээдэг. Харин Хорьдугаар зууны сүүл үед Католик шашны сүмүүд нэмэгдэж, сүнсэнд эзэмдүүлсэн хүний биенээс ад зэтгэрийг зайлуулсан гэх зэрэг цуурхлууд газар авч, хүмүүсийн дунд ч танил болж ирсэн байна.

Бидний танд өгүүлэх охин нь эксорсизмийн 65 дахь тохиолдол болон бүртгэгдсэн байдаг.

Түүнийг Аннелиза Михель гэдэг бөгөөд Католик шашинт гэр бүлд мэндэлжээ. Тэд гэр бүлээрээ долоо хоногт хоёр удаа сүм очиж, залбирал үйлддэг байсан аж. Харин Анна 16 нас хүрмэгцээ үе үе ухаан алдаж унаж, татдаг болов.

Эцэг эх нь гайхаж, эмчид үзүүлэхэд түүний биед ямар нэгэн асуудал алга хэмээсэн бөгөөд охин үргэлжлүүлэн сургуульдаа явах болсон хэдий ч татаж унан, ангийн сурагчидаа айлгах болжээ.

Түүнийг эмнэлэгт хэвтүүлэн, таталтын эсрэг эм уулгах болсон төдийгүй охин, сувилагч нарт нүдэндээ үзэгдэх ад зэтгэрийн тухай ярьдаг байсан аж.

Удалгүй түүнд шизофрени, сэтгэцийн өвчний шинж тэмдэг илрэх болж, тэр яг л галзуу хүн мэт орилж хашгичиж, таталтын эсрэг эм, тариа ч үйлчилгээ үзүүлэхээ больсон байна.

Харин бүсгүйг эмнэлэгт хэвтэх болсноос нэг жилийн дараа түүний эцэг эх Эрнст Альт (Ernst Alt) гэх номлогчийг урин, охинтойгоо уулзуулсан аж. Номлогч охиныг элдэв өвчин тусаагүй бөгөөд сүнсэнд эзэмдүүлсэн хэмээжээ.

Ингээд номлогч тэдэнд туслахаар болж, гэрт нь зочилж, элдэв арга хэрэглэж нэг ёсондоо түүнийг тамлан зовоодог байв. Охин хоол унднаас гарч, хэт их турж эцэж, үхсэн амьд ч мэдэгдэхээ болив.

Тэрээр иймэрхүү байдалтай удаан байсны улмаас хоол тэжээл, шингэний дутагдалд орж, ердөө 23 насандаа хорвоогоос хальж одсон билээ.

Харин түүний хүнд хэцүү нөхцөл байдлыг илтгэсэн нэгэн бичлэг байдаг бөгөөд үүнийг дүрсжүүлэн, олонд хүргэсэн нь хүн бүрийн айдас, жихүүдэс болон хайрлан өрөвдөх сэтгэлийг давхар төрүүлж байжээ.

Охины биед 6 өөр төрлийн сүнс ээлжлэн ордог байсан болохыг түүний ярьж байгаа зүйлс, хоолойны өнгөөр зэргээр таньсан байдаг. Үүнд санваартан, гэлэнмаа тэр бүү хэл агуу удирдагч Гитлер ч багтаж байсан гэдэг.

Бичлэгийг ЭНД дарж үзээрэй

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!