Бүсгүйчүүдийн сарын тэмдгийн өвдөлтийг намдаах цэгүүд: Эм уух ч шаардлагагүй!

Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхэд маш их зовиурлаж, бие өвддөг. Ялангуяа хүүхэд төрүүлээгүй бүсгүйчүүдийн хувьд энэ зовиур бүр их байх нь бий. Энэ үед ихэвчлэн үнэтэй өвчин намдаах эм уудаг ч, хэрэв та дараах цэгүүдэд иллэг хийгээд өгвөл, энэ бүх өвдөлт арилж, эрч хүчтэй болох болно.

1. Нурууны доод хэсгийн цэгүүд

Зурагт үзүүлсэн дараах зэргэлдээ хос цэгүүд дээр дарж, иллэг хийснээр д.авсагны өвдөлтийг намдааж, тайвшруулдаг. Мөн давхар нурууны өвдөлтийг намжаах болно. Иллэгийг хийхийн тулд доог харах хэвтэж, нурууны дараах цэгүүдэд хоёр гараараа дарж өгөөрэй

2. Шилбэний дотор талын цэг

Хоёр хөлийн шилбэний дотор цэг дээр 4-5 секунт орчим дарж, иллэг хийж өгөөрэй. Гэвч хэрэв та бие давхар бол тухайн цэг дээр хэрхэвч дарж болохгүй. Энэ нь урагт сөрөг нөлөөг үзүүлэх болно. Энэ нь сарын тэмдгийн өвдөлтийг буулгахаас гадна, тайвшруулна.

3. Гаран дээрх цэг

Та хоёр гарын тухайн цэг дээр 2-3 минут орчим дарж өгснөөр, өвдөлт хүргэн намдаж, бусад зовиурууд ч гэсэн дагаад алга болдог.

4. Хүзүүний арын хос цэг

Ялангуяа толгой өвдөж, дотор муухай оргин, бөөлжүүлж байгаа үед тус цэгүүд дээр дарснаар хамаагүй дээрддэг. Зөвхөн сарын тэмдгийн өвдөлт гэлтгүй, толгой өвдсөн үед дарж болно. Өдөрт хэд хэдэн удаагийн давтамжтай дарснаар таны нүд болон хүзүүн өвдөлт буурна.

5. Хөлөн дээрх цэг

Өдөрт 2-3 удаагийн давтамжтай, тухайн цэг дээр дарж өгснөөр таны ой тогтоолт сайжирахаас гадна, толгойн ө.вдөлт ч мөн аажим багасна. Ингэхдээ тухайн цэгт хүчтэй, гүн дарж өгөхөө мартуузай

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!