Гэрийн нөхцөлд үсээ хурдан ургуулах санаанд оромгүй үр дүнтэй 8 арга. Ямар ч гоо сайхны салонд орсоноос илүү үр дүнтэй!

Бид бүхэн үсээ хурдан ургуулах өтгөрүүлэхийн тулд заавалчгүй өндөр үнэтэй, химийн найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой хэмээн ойлгодог. Гэтэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гарын доорх материалууд эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг мэдэх үү? Ингээд бидний үсийг шим тэжээлээр эрчимтэй хангаж, өндөр үйлчилгээг үзүүлдэг болохыг аргуудыг хамтдаа мэдэцгээе.

1. Сонгинын шүүс

Энэ нь маш хуучны аргуудын нэг юм. Хуучны гэхээрээ үйлчилгээ муутай хэмээн битгий бодоорой. Таны санаж байгаагаас ч илүү үр дүнг үзүүлж, үсийг тань хормын дотор эрүүлжүүлэх болно. Учир нь сонгинод эд эсийг нөхөн төлжүүлэх, шим тэжээлээр хангах коллаген ихээр агуулагддаг.

Тиймдээ ч зөвхөн үс гэлтгүй, арьсанд ч мөн сайн нөлөөтэй. Үүний тулд та сонгиныг холигчинд хольж, сайтар жижиглээд үс хуйхандаа түрхэн, 15 минут хэртэй байлгасны дараа гаатай, сэнгэнэсэн шампуниар угаагаарай. Учир нь энэ нь үсний хагийг багасгаж, түрхлэгийн чанарыг нэмэгдүүлэхээс гадна сонгинын үнэрийг арилгах болно.

2. Кокосны шүүс

Кокосны шүүс, сүү нь төмрөөр баялаг тус үс хумсыг бэхжүүлэх өндөр ач тустай. Энэхүү шидэт бэлдмэлийг бэлдэхийн тулд та кокос жимсний шүүсийг нь шавхан гаргаж, дээр нь 4 дусал лаванда цэцгийн тос, 1 цайны халбага лимоны шүүсийг нэмж холиод үсэндээ түрхэн 4-5 цаг болсны дараа бүлээн усаар зайлаарай.

3. Алимны цуу

Алимны цуу нь гэдэс дотор цэвэрлэх, хаг, үсний гэмтлийг эмчлэх өндөр үйлчилгээтэй байдаг. Үүний тулд та 75 мл бүлээн усанд, 1 амны халбага алимны цуу хийгээд сайтар холих хэрэгтэй. Ингээд ойролцоогоор 30 минут орчим үсэндээ иллэг хийж, шингээсний дараа үсээ угаагаарай. Үр дүнд нь үс гайхалтай хурдан ургах болно.

4. Өндөгний маск бэлдэх

Өндөг нь үс, хумс, арьсанд хэрэгтэй бүхий л тэжээллэг бодисыг өөртөө агуулдаг бөгөөд үсийг ургуулан эрүүлжүүлэх өндөр үр дүнтэй байдаг юм. Тиймдээ ч та өөрийн гараар, энгийн материалуудаар маш гайхалтай маскыг бэлдэх боломжтой.

Үүний тулд 2 ширхэг өндөгний шарыг ялган авч түүн дээрээ 1 амны халбага ус, кокосны тос, эсвэл сүү хийгээд үс хуйхандаа жигд массажлан түрхэж өгөөрэй. Ойролцоогоор 1 цаг болгосны дараа угаахад таны үс өнгө орж, зөөлөрсөн байх болно.

5. Ногоон цай

Бидний гэрт байж л байдаг, өдөр тутамдаа хэрэглэдэг ногоон цай эмчилгээний асар өндөр ач тустай болохыг та мэдэх үү? Үүний тулд хэрэглэдэг ногоон цайгаа халуун усанд хандлан цаг орчимтой байлгасны дараа түүгээр үсээ угаан массажлах хэрэгтэй. Үр дүнд нь үс маш хурдан ургах болно шүү. Хэрэгжүүлээрэй.

6. Энэтхэгийн тошлой жимс

Энэхүү жимсээр гэрийн нөхцөлд салоны үйлчилгээг авах боломжтой. Витамин С-ээр баялаг учраас үсийг эрүүлжүүлэн, гялалзсан өнгөлөг болгох болно. 2 цайны халбага тошлой жимсний шүүсэн дээр, лайм жимсний шүүсийг нэмж үс, хуйхандаа жигд массажлан түрхээрэй. Үүний дараа халуун бүлээн усаар зайлахад үс гайхалтай сайхан өнгө орж, намирсан зөөлөн болохоос гадна тогтмол хэрэглэж заншвал ургалт нь мэдэгдэхүйц нэмэгддэг юм.

7. Үсээ унжуулах

Үсээ хурдан хугацаанд ургуулах хамгийн энгийн арга бол унжуулах юм. Ингэснээр цусны эргэлт нэмэгдэж, үсний ургалтыг сайжруулдаг байна. Өдөрт 2-4 минут тогтмол үсээ унжуулан гараараа зөөлөн самнаж байгаарай.

8. Хуйхандаа иллэг хийх

Энэ нь мөн л тархи болон хуйхны цусны эргэлтийг сайжруулж, тослогийг тэнцвэржүүлж өгдөг. Хуйхандаа ингэж тогтмол иллэг хийснээр үсний ургалт түргэсдэг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!