Энэ шинж тэмдгүүд илэрч байвал таны “бөөр” асуудалтай байна гэсэн үг!

Өдөр бүр бидний толгойд хэдэн мянган бодол эргэлдэж байдаг шиг, биеийн дотоод эрхтнүүд тэр хэмжээний үйл хөдлөл хийж байдаг аж.

Энэ их завгүй амьдралын хажуугаар, бие тань илгээсэн шинж тэмдгийг анзааралгүй өнгөрөөх түгээмэл тохиолддог.

Ийнхүү тоолгүй, анзааралгүй явсаар өвчнөө хүндэрсэн үед гэнэт ухаарч, ниргэсэн хойно нь хашхирав гэлтэй харамсаж суух нь бий. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ бөөрний үйл ажиллагаа муудсан үед илрэх шинж тэмдгүүдийг танилцуулж байна.

Унтаж чадахгүй байх

Бөөр хэвийн ажиллахгүй тохиолдолд та шээсээрээ дамжуулж хорт бодис, үлдэгдэл шингэнээ гадагшлуулж чадахгүй байна гэсэн үг. Ийнхүү биед хортой бодисын хэмжээ нэмэгдсэн үед унтаж чадахгүйд хүрнэ.

Бөөрний архаг өвчтэй хүмүүс унтаж чадахгүй байх, унтаж байхад амьсгал тасалдах зэрэг асуудалтай тулгардаг. Хэрэв та ч бас унтаж чадахгүй байгаа бол бөөрөө үзүүлэхэд буруудах зүйлгүй юм.

Толгой өвдөх, халуурах, сульдах

Эрүүл бөөр нь биед Д витаминийг үйлдвэрлэж, ясыг бэхжүүлэх бөгөөд Erythropoietin (EPO) дааврыг бий болгодог аж.

Харин тус даавар нь цусны улаан эсийн тоог нэмэгдүүлдэг. Харин бөөрний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд улаан эсийн тоо буурч, толгой өвдөх, ядарч сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Арьс хуурайшиж загатнах

Эрүүл бөөр нь цуснаас гарах хор, нэмэлт шингэнийг зайлуулж, цусны улаан эсийг бий болгох бөгөөд таны биед зохих хэмжээний эрдэс тэжээлийг ханган нийлүүлдэг.

Загатнасан, хуурай арьс нь шим тэжээлт бодисын хэвийн хэмжээ алдагдсаныг илтгэх бөгөөд цаашлаад яс, бөөрний архаг өвчтэй болохыг үгүйсгэхгүй.

Хэрэв арьс тань хуурайшиж байвал, элдэв төрлийн эм ууж болохгүй. Энэ нь бөөрөнд сөрөг нөлөө үзүүлж ч болно. Тиймээс эмчид хандах нь хамгийн зөв арга юм шүү.

Дотор муухайрах

Цусан дахь хэрэггүй бодисууд нэмэгдсэнээр хоолны амт өөрчлөгдөж, аманд тань төмөр амтагдаж эхэлнэ. Амнаас эвгүй үнэр гарах нь биен дэхь хорт бодис их болсныг илтгэх төдийгүй цаашдаа хоолны дуршил муудаж, эрүүл бус аргаар жин хаяхад хүргэх юм.

Амьсгал давхцах

 

Амьсгал давхцах нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт: бөөрний үйл ажиллагаа алдагдсан үед илүүдэл шингэн уушгинд шахагдах, Хоёрдугаарт: цус багадалтын улмаас хүчил төрөгч багасаж амьсгал давхацдаг.

Шагай, хөл хавагнах

Илүүдэл шингэнийг биеэс гаргахгүй байх нь содыг биед хуримтлуулж, хөл, гар, шагайг хавдахад хүргэдэг. Мөн хөл хавагнах нь зүрх, элэг өвчлөлтэй эсвэл хөлний судсанд асуудал үүссэний шинж юм.

Нуруугаар өвдөх

Бөөрний өвчлөлийн үед хүний нуруу буюу хавирганы яг доод хэсэгт өвддөг. Мөн ташаа болон цавины урд хэсгээр өвчин мэдрэгдэж болно. Нуруу, хөлний өвдөлт нь бөөрөнд шингэн хуралдаж, уйланхай үүссэнээс шууд хамааралтай.

Бөөрнөөс шалтгаалсан нуруу өвдөлт нь бөөлжих, халуурах, ойр ойрхон хөнгөн бие засах зэргээр илэрдэг бол энгийн үеийн нурууны өвдөлт нь үе үе гэнэт хатгуулж өвддөг ба халуурдаггүй. Хэрвээ таны нуруу өвчин намдаах эмэнд дарагдахгүй өвдсөөр байвал эмчид хандаарай.

Нүд хавагнах

Бөөрний ялгаруулах тогтолцоо муудсан эсэх нь шээсэн дэхь уурагны хэмжээтэй хамааралтай. Нүд хавдах нь бөөрний үйл ажиллагаа суларснаас болж уургийг биенд тараах бус шээсээр дамжуулан гадагш ялгаруулж буй хэрэг юм.

Даралт ихсэх

Хүний цусны эргэлтийн тогтолцоо болон бөөрний үйл ажиллагаа хоорондоо маш нягт холбоотой байдаг. Бөөрөнд цуснаас илүүдэл бодисыг ялгаруулдаг нейфрон гэх жижиг судлууд бий.

Цусыг шүүдэг нейфронууд хангалттай хэмжээний хүчил төрөгч, шим тэжээл авч чадахгүйн улмаас судсанд асуудал үүсэх нь бөөрний үйл ажиллагааг доголдуулах шалтгаан болдог байна.

Шээсний өнгө өөрчлөгдөх

Бөөр нь шээсээр дамжуулан хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй. Шээсний үнэр, өнгийг маш сайн ажиглах хэрэгтэй. Доорх шинж тэмдгүүд танд илэрч байгаа эсэхийг шалгаарай.

  • Шээс хүрэх, ялангуяа шөнийн цагаар. Хүн өдөрт 4-10 удаа хөнгөн бие засахыг хэвийн гэж үздэг.
  • Цусаар шээх. Хэвийн бөөр нь шээс ялгаруулахдаа цуснаас бохирдлыг шүүдэг. Бөөрний шүүлтүүрийн тогтолцоо муудсанаас цусны эс шээсэнд харагдах тохиолдол бий.
  • Шээс хөөсрөх нь биеийн тань уураг их хэмжээгээр гадагш ялгарсны шинж тэмдэг юм.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!