40 настай авга эгчийг минь 20-той залуус хүртэл эргүүлдэг шүү. Тэр үүнийг ачаар үнэхээр залуу харагдаж чаддаг!

Залуу харагдах нь хүн бүрийн хүсэл. Ялангуяа эмэгтэйчүүд яаж ганц насаар ч болов залуу харагдах вэ гэж сэтгэлээ чилээж, арга сүвэгчилж явдаг. Тэгвэл таны хүслийг биелүүлэхэд тун ч амархан гэдгийг дуулгая. Таны гал тогоонд байдаг энгийн зүйлс таныг залуухан харагдаж, үрчлээсээс сэргийлэхэд тусална. Манай эгч л гэхэд 40 настай боловч 20-той мэт харагддаг.

Тийм ч болохоор өөрөөс нь үе мултарсан жоохон хүүхдүүд өдөж хоргооно гээч. Хэрэв та ч бас наснаасаа залуухан, эрч хүчтэй, үзэсгэлэнтэй харагдахыг хүсч байвал миний танилцуулах аргыг хэрэглээд үзээрэй.

Орц:

  • Цардуул – 1 халбага
  • Давс – 1 халбага
  • Зөгийн бал – 1 халбага
  • Бүлээн сүү

Бэлтгэх арга:

Бүх орцоо хольж бэлтгэнэ. Үүнийгээ угааж цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж, 30 минут баайлгана. Дараа нь нүүрээ угааж маскаа арилгаарай.

Үүнээс гадна өөр нэгэн маск бий. Энэ хоёр маскыг ээлжлээд хэрэглээд байж болох юм.

Орц:

  • Төмсний цардуул – 1 халбага
  • Буцалсан ус
  • Өндөгний цагаан – 1 ширхэг
  • Нимбэгний шүүс – тал халбага

Бэлтгэх арга:

Цардуулаа устай хольж зуурмаг бэлтгэнэ. Өндөгний цагаан болон нимбэгний шүүсээ зуурмаг дээрээ хийж сайтар хутгаарай. Угааж цэвэрлэсэн нүүрэндээ маскаа түрхэж, 40 минут байлгах хэрэгтэй. Үүний дараа нүүрээ угааж цэвэрлээрэй.

Та аль аль маскыг хэрэглэсний дараа нүүрэндээ чийгшүүлэх тос түрхээд, унтаж байгаарай. Хэдхэн удаа энэ маскыг хэрэглэхэд л гайхалтай үр дүн гарч, үрчлээс арилж, залуужиж эхэлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!