Бидний усанд орохдоо гаргадаг байж боломгүй 10 алдаа

Хүн бүрт л шүршүүрт орох өөр өөрийн арга, зуршил байдаг. Гэвч бид усанд орохдоо гаргадаг алдаанаас болж, гоо сайхан алдагдах, арьс үс гэмтэж, өвчлөх магадлал ихтэй болдог аж. Ингээд юу бидний арьсыг ихээр гэмтээж, ямар алдаануудыг гаргадаг болохоо мэдэцгээе. Цаашдаа ч эдгээрийг байнга санаж яваарай.

1. Хөлөө сайн угаадаггүй

Хүмүүс усанд орохдоо хөлийнхөө улыг тэр бүр тоолгүй хөнгөн савандаж угаадаг. Чухам иймээс л болж хөл хөлрөх, цаашлаад эвгүй үнэр шингэх, гарах магадлалтай байдаг ажээ. Тиймээс цаашид усанд орсныхоо дараа хөлөө зориулалтын скрабаар үрж угаавал, хөл хөлрөх элдэв асуудлаас сэргийлэх боломжтой юм.

2. Бие угаадаг пролоныг солихгүй удах

Байнгын чийгтэй орчинд байгаа бие угаагчийг дэргэдээс нь харахад л энд тэндгүй нян бактерууд үржиж байгаадаа гэж бодогдохоор байдаг биз дээ? Бие угаагчийг сард нэг удаа зайлшгүй солих хэрэгтэй байдаг бөгөөд гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн бие угаагчтай байх зайлшгүй шаардлагатай. Тиймээс цаашид үүн дээрээ анхаарч, биеэ угаасны дараа пролоноо заавал угааж байгаарай.

3. Биеэ чанга үрэх

Биеэ хэт чанга үрж, савандаж угааснаас болж арьс зулгарах гэмтэх, цаашлаад арьсны өвчин эмгэг тусах магадлал ихэсдэг. Мөн усанд орох бүртээ биеэ савандаж угаах нь тохиромжгүй. Ялангуяа өдөр бүр шүршүүрт ордог бол хааяа ч гэсэн дан усанд биеэ булхаж, угааж байх хэрэгтэй. Тогтмол савандаж угааснаас бие хуурайших, барзайх аюултай байдаг.

4. Үсээ өдөр бүр угаах

Үсийг өдөр бүр савандаж угаах нь үс салаалах, хуурайших, хатуурч ширүүсэх гэх мэт сөрөг талтай. Тиймээс өдөр бүр биш өнжөөд нэг угаах хэрэгтэй шүү.

5. Биеэ чийгшүүлэхгүй байх

Шүршүүрт ороод гарсныхаа дараа биендээ чийгшүүлэгч, тос түрхдэг хүн ер нь цөөхөн. Усанд орсныхоо дараа тосоо түрхээд халуун хөнжилд орох, дулаан хувцсаа өмсөх нь тосны шингэцийг нэмэгдүүлж, арьсыг илүүтэй чийгшүүлэн толигор болгодог байна.

6. Бэлтгэл хийсний дараа шууд шүршүүрт орох

Бэлтгэл хийсний дараа шууд шүршүүрт орох нь зохимжгүй, таныг улам бүр ядраадаг. Түүний оронд хөлсөө эврээн хаттал хүлээсний дараа орох нь илүү үр дүнтэй юм. Тиймээс цаашид анхаарахад гэмгүй биз ээ.

7. Хэт удаан шүршүүрт орох

Бид удаан шүршүүрт орсны дараа бие, алга маань дэвтэн маш эмзэг болчихдог. Ингэснээр арьс загатнах, хуурайших, тууралт гарах магадлалтай. Тиймээс хэт удаан орох хэрэггүй юм. Зарим хүмүүс “усанд удаан орох тусам турдаг” гээд л хэдэн цагаар усанд ордог шүү дээ. Энэ нь тийм ч сайн нөлөөтэй биш гэдгийг санах хэрэгтэй.

8. Ангижруулагч…

Бид үсээ шампуниар угаачихаад дараа нь ангижруулагчаа хэрэглэдэг. Гэхдээ ангижруулагчаа түрүүлж хэрэглэн араас нь шампуниараа угаавал үс гэмтэх нь багаас гадна шампунь үсний гүнд сайн нэвчин жинхэнэ үүргээ биелүүлж чадна.

9. Усны температур тохируулах

Шүршүүрт орохдоо дандаа л халуун бүлээн ус тохируулаад л ордог шүү дээ. Тэгвэл одооноос усанд орохоосоо өмнө болон хойно нь 30-хан секундыг хүйтэн усанд “өнгөрүүлж” сураарай. Ингэснээр дархлалын систем сэргэж, биеийн илүүдэл өөх шатаах чадвар эрчимтэй нэмэгддэг байна. Бас бүсгүйчүүд хөхнийхөө арьсыг хүйтэн усаар шавшсанаар арьсыг чангалж, унжихаас сэргийлнэ.

10. Урт үсийг алчуураар боох

Үсээ угаасны дараа хуурай алчуураар үрж хатаах, эсвэл ороох нь үсийг хугалах цаашлаад ургалтанд нөлөөлдөг гэдгийг мэдэх үү? Тиймээс цаашид үсээ алчуураар хөнгөхөн базаж аваад, өөрөөр нь хатааж байгаарай. Сэнсдэх нь үсийг салаалуулах, хуурайшуулах гээд сөрөг тал ихтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!