Орой бүр унтахынхаа өмнө “алтан сүү” уухын давуу талыг эрдэмтэд танилцуулжээ

Алтан сүү гэхээр таны толгойд юу бууж байна вэ? Үүнийг алтан сүү хэмээн нэрлэх болсон шалтгаан нь үзүүлж байгаа гайхалтай нөлөөтэй нь холбоотой юм. Танд ердөө хэдхэн орц хэрэг болох бөгөөд тайван унтаж амрах, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд тустай аж.

Орц:

  • Куркума (turmeric) – 1 цайны халбага
  • Цагаан гаа – 1 зүсэм
  • Зөгийн бал – 1 цайны халбага
  • Сүү – 2 аяга
  • Хар перец – 1/4 цайны халбага

Бэлтгэх арга:

Зөгийн балаас бусад орцоо нийлүүлж, аяганд хийгээрэй. Үүнийгээ гал дээр халааж, бага зэрэг буцалгана. Галаа багасгаад 5 минут байлгаарай. Ингээд зөгийн балаа нэмж, сүүгээ бага зэрэг хөргөж, бүлээн болгоод ууна.

Үүнийгээ орондоо орохоос нэг цагийн өмнө уугаарай. Энэ нь таныг амар тайван унтахад туслах төдийгүй унтаж байхад дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ ходоодны шархыг эдгээж, өглөөг эрч хүчтэй угтахад тусална.

Куркумагийн ач тус: 

  • Үрэвслийн шинж чанараас үүдэлтэй үе мөчний өвдөлтийг намдаана
  • Элэгийг хоргүйжүүлнэ
  • Цусны эргэлтийг сайжруулна
  • Хоол боловсруулах системийг сайжруулж, ходоодны шархыг эдгээнэ
  • Өвдөлт, халууралтыг бууруулна
  • Зарим тохиолдолд хорт хавдрыг эмчилнэ, хоргүйжүүлнэ
  • Артритын шинж тэмдгийг арилгана
  • Тархи, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!