Гэртээ хамгийн амттай төмсний хучмал хийх арга. Маш хурдан болдог, салахын аргагүй амттай!
Гэрийн мундаг эзэгтэй нар амралтын өдрөөр ямар хоол хийх вэ гэж бодож байна уу? Амархан , амттай хоол бол төмсний хучмал шүү.
Хоолны орц : Төмс , давс , сүү , масло , давс , перц , өөрийн хийхийг хүссэн амтлагч , өндөг /1ш/
Соусны орц : бульон / шар цаастай жижиг 1ш/ , гурил
Хийх арга :
1. Төмсөө давстай усанд чанана
2. Бага зэрэг сүү маслоор амталж нухана. Сүүгээ ихдүүлвэл төмсний нухаш урсах талтай.
3. Татсан махаа давс, перц, болон өөр дуртай амтлагчаараа амтлаад 1 өндөг нэмж сайн хутгана.
4.Тэгээд жигнэх савны ёроол махаа тавиад дээрээс нь төмсний нухашаараа хучаад духовкандаа 200 градуст 35-40мин жигнэнэ.
Соус хийх арга : Махны шөл эсвэл үхрийн махны бульон давс перц хийгээд амтлаад буцалгана. Тусд нь жаахан хүйтэн усанд жоохон гурил хольж хутгаад махны шөлөндөө хийж өтгөртөл нь бутсалгана. Сайн хутгаарай.