Хүүхэд тань ханан дээр зурж, хамаг уурыг тань бараад байна уу? Тэгвэл танай ханын обойг буцаад шинэ мэт болгох арга энд байна!

Хүүхэдтэй айл бүрт тулгардаг нэг асуудал бол ханан дээр бичсэн зүйлс, зурсан зургийг арилгах байдаг. Та ханан дээр бичиж бохирдуулсан хүүхдээ загниж бухимдахын оронд тайлбарлаж ойлгуулаад, ханаа цэвэрлэх багажаа бэлдээрэй. Эхлээд танай гэрийн хана ямар болохыг тодорхойлж, юугаар цэвэрлэхээ олж тавиарай.

Хэрвээ танайх хулдаасан буюу угааж болдог обойтой бол хөөсрүүлсэн пролоноор сайтар үрж угаагаад, цэвэрхэн зөөлөн алчуураар арчихад хангалттай юм.

Харин бүр гүн толбо байгаад арилахад хэцүү байвал хүнсний сода болон цардуулыг ижил хэмжээтэй хольж, дээр нь багахан хэмжээтэй ус хийж зуурна. Үүнийгээ толбо тогтсон ханандаа түрхэж, хэсэг хугацааны дараа буюу хатмагц нь тоос соруулагчаар соруулж авна. Одоо танай хана цэв цэвэрхэн болсон байх болно.

Харин цаасан оботой бол хүнсний сода болон хүүхдийн цацлагыг адил хэмжээтэй хольж бэлтгэнэ. Үүнийгээ толботой хэсэгтээ түрхэж, дээр нь цаасан сальфетки тавиад, индүүгээр индүүднэ. Ингэснээр толбо арилах юм.

Өөр нэг арга бол бензин ашиглах юм. Бензинийг шүдний оотой хольж зуурна. Үүгээрээ толбоо сойтгоор сайтар үрж, дараа нь хуурай алчуураар арчих хэрэгтэй. Мөн үзэг балны толбо, уруулын будаг, улаан лоолийн шүүсний толбыг арилгахдаа цэвэрхэн даавууг архинд дүрж, ханаа арчиарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!