Монголчуудын хамгийн их ордог 25 сайт (2019 оны байдлаар)

Монголчууд интернетийг юунд зарцуулж байгаа талаар та өмнө нь бодож байсан уу? Тэгвэл доорх график таныг гайхшруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол улсын нийт интернетийн хэрэглээний 60 хувь нь видео контентод зарцуулагддаг гэнэ.

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэдээлснээр нийт датаны 41 хувь зөвхөн Youtube үзэхэд хэрэглэгдэж байгаа аж. Бид зөвхөн видео үзэхээс гадна хөгжим сонсох, нэвтрүүлэг үзэхдээ Youtube-ийг илүүтэй их ашиглаж байна гэсэн утгыг энэ тоо илэрхийлж болно.

Харин веб хөтчүүдээр дамжин хэрэглэгдэж байгаа интернет хэрэглээ ердөө 30 хувьтай байдаг гэнэ. Гэхдээ энэ зан төлөв сүүлийн жилүүдэд технологийн дэвшил, контентийн агуулгын өөрчлөлттэй уялдан хурдацтай өөрчлөгдөж байгаа. Нетфликс, Look TV зэрэг OTT технологи дээр суурилсан бүтээгдэхүүнүүд зах зээлд танилцуулагдсан учир Youtube-ийн эзлэх хувь багасч болох ч видеонд зарцуулах хэрэглээ улам нэмэгдэх төлөвтэй байна.

Цахим сайтуудын хандалтын үзүүлэлтээс хамааран тэдгээр сайтуудыг эрэмбэлдэг www.alexa.com сайтын үзүүлэлт нь тухайн сайтын хандалт хэр зэрэг байгааг олон нийтэд харуулдаг. Түүнчлэн www.alexa.com дахь тухайн сайтын ранк урдуур байгаа нь тэрхүү сайтын менежмент, маркетингийн бодлого зөв явж байгааг илтгэдэг болжээ.

Ингээд Монголын топ хандалттай 25 сайтыг танилцуулж байна.

МОНГОЛЧУУДЫН ХАМГИЙН ИХ ХАНДАЛТ ХИЙДЭГ ТОП 25 САЙТ:

1. Google.com

2. Youtube.com

3. Gogo.mn

4. Xopom.com

5. Ikon.mn

6. Facebook.com

7. Google.mn

8. News.mn

9. Caak.mn

10. Yahoo.com

11. Zindaa.mn

12. Ubinfo.mn

13. Ebarimt.mn

14. Updown.mn

15. Shuud.mn

16. Unegui.mn

17. Wikipedia.org

18. Mta.mn

19. Olloo.mn

20. Khanbank.com

21. Blogspot.com

22. Peak.mn

23. Senbii.com

24. Livetv.mn

25. Zaluu.com

Эх сурвалж: www.alexa.com/topsites/countries/MN

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!