Хөөсөн чихэр гэртээ бэлтгэх аргыг сураад аваарай! Хүүхдүүдэд өгөхөд тохиромжтой чихэр багатай

Дэлгүүрээр зарагддаг хөөсөн чихрийг худалдан авч хүүхдүүддээ өгөх эцэг эхчүүд олон байдаг. Гэвч энэ нь тийм ч зөв сонголт биш юм. Ядаж л мөнгөнд гарзтай төдийгүй хүүхдийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Гэхдээ хүүхдэд муу гээд ямар ч чихэр өгөхгүй байх нь тэдний хүүхэд насыг үгүй хийж буй мэт санагдана. Иймд ээжүүд маань өөрийн гараар сахар багатай хөөсөн чихэр хийж, хүүхдэдээ өгөөрэй. Амт нь гоё төдийгүй эрүүл мэндэд хор нөлөөгүй!

Орц:

  • Желатин – 1.5 халбага
  • Хүйтэн ус – 0.5 стакан
  • Давс – 1/8 халбага
  • Нунтаг ванил – тал халбага
  • Зөгийн бал – тал аяга
  • Элсэн чихэр – тал халбага

Бэлтгэх арга:

  • Желатинаа 1/4 стакан усанд хийж орхино.
  • Үлдсэн усаа давс, зөгийн бал болон сахартайгаа хольж, гал дээр буцалгаарай. Ойролцоогоор 1 минут буцалгахад хангалттай.
  • Одоо желатин, сироп болон ванилаа хольж миксердэнэ. Танд гар миксер байхад хангалттай. Сайтар миксердэж, өтгөн хөвсгөр болгоорой.
  • Үүнийгээ хавтгай саванд хийж, 4-12 цаг байлгасны дараа идэж болох юм.
  • Хэрэв та хөөсөн чихрээ төрөл бүрийн өнгөтэй болгохыг хүсч байвал, миксердэж байхдаа хүнсний будаг хийж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!