Үүнийг өдөр бүр ууснаар артерийн судсаа бүрэн цэвэрлэж, зүрхний шигдээс өвчнөөс насан туршдаа сэргийлнэ!

Хүний хамгийн чухал эрхтэн бол зүрх билээ. Харин зүрхээ хамгаалж, элдэв өвчнөөс сэргийлэх нь бидний эрхэм үүрэг юм. Иймд та бүхэндээ артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлэх гайхалтай аргыг дуулгахаар бэлтгэлээ. Та үүнийг ууснаар эрүүл зүрхтэй болохоос гадна, урт удаан, эрч хүчтэй амьдрах юм.

Таныг эрүүл зүрхтэй байхад онцгой нөлөө үзүүлэх зүйл бол нимбэг болон сармис юм. Эдгээр нь артерийн судсыг цэвэрлэж, нян бактерийг устгах аж. Эмнээс илүү сайн үйлчилгээ үзүүлж, таны эрүүл мэндийг хамгаалах ач тустай учраас нимбэг болон сармисаар хийсэн уг шидэт шүүсийг хийж уугаарай.

1. Хэрхэн хийх вэ?

Орц:

  • Нимбэг – 6 ширхэг
  • Сармис – 30 хумс
  • Ус – 1 литр

Бэлтгэх арга:

Нимбэг болон сармисаа хальсалж бэлтгээд, жижиг дөрвөлжин хэлбэртэй болгож хэрчээрэй. Үүнийгээ “блендерт” хийж холиод, бэлэн болмогц нь 1 литр усандаа хийж чанана. 10 минутын дараа хандаа шилэн саванд хийж хөргөөд, хөргөгчний нэмэх градустай хэсэгт хийж хадгалаарай.

Хэрэглэх заавар:

Та 3 долоо хоногийн турш өдөр бүр 50 мл-аар бэлтгэсэн шүүснээсээ ууна. Харин нэг долоо хоног өнжсөний дараа үргэлжлүүлэн гурван долоо хоног өдөр бүр 50 мл-аар давтан ууна. Энэ аргыг та 6 сарын турш хэрэглэснээр цаашдаа зүрх тань өвчлөхгүй, амар тайван амьдрах болно.

2. Жүүсний ашиг тус

Энэ шүүс /ханд/-г ууснаар зүрх, артерийн судаснаас гадна өөр юунд сайнаар нөлөөлдөг болохыг дуулгая. Үүнд:

  • Цусны даралтыг бууруулна.
  • Цусны эргэлтийг сайжруулна.
  • Цус бүлэгнэх өвчнөөс сэргийлнэ.
  • Элэгний үйл ажиллагааг дэмжиж, цэвэрлэнэ.
  • Дархлааны системийг сайжруулна.
  • Хорт хавдар үүсэхээс сэргийлнэ.
  • Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!