Хөхөвч давж сагасан илүүдэл махнаасаа салахыг хүсч байна уу? Тэгвэл энэ энгийн дасгалыг л хийгээд бай!

Эмэгтэйчүүдийн маань хамгийн түгээмэл тохиолддог асуудлуудын нэг бол яахын аргагүй хөхөвч давж гарч ирсэн өөх байдаг. Энэ нь ёстой л зохисгүй бие галбиртай харагдуулж, тарган гэгдэхэд 1 түвшин нэмэгдүүлдэг. Ялангуяа урин дулаан цагт өөрт таалагдсан майк эсвэл ханцуйгүй даашинз өмсөх гэхээр өнөөх өөхнөөсөө айгаад татгалзахаас өөр аргагүйд хүрдэг шүү дээ. Тэгвэл таны толгойны өвчин болсон суга орчмын өөхлөлтийг богино хугацаанд арилгах дасгалуудыг танилцуулж байна.

Суниах

Доош харж дөрвөн хөллөж байрлалаа авна. Тус байрлалаас гараа нугалж, цээжин хэсгээ доод хэсэгтэйгээ хамт зэрэг доошлуулж, хөлөө дээш өргөж суниана. Хамгийн гол нь таны бие нэг шугамд байх ёстойг анхаар. Энэ нь гарт ачаалал өгч, унжсан өөхнөөс салгаж, арьсыг чангалах юм. Тус дасгалыг 20 удаа давтаж хийгээрэй.

Гантиль өргөх

Гартаа гантиль атгаж, дээш харж хэвтээрэй. Тус байрлалаас хөлөө нугалж, хоёр гараа эгц дээш өргөнө. Ингэхдээ тохойгоо нугалж болохгүйг анхаараарай. Одоо хоёр гараа салгаж, хоёр тийш нь дэлгээд, буцаагаад дээш өргөж, сөөлжүүлж байрлуулна. Ингээд буцаад эхний байрлалд очоод, дасгалаа давтаж хийх юм. Нийтдээ 20 удаа хийгээрэй.

Дээшээ доошоо

Мөн л гантильтайгаа дээш харж хэвтэнэ. Өвдөг нугалаатай байх ёстой. Энэ байрлалаас баруун гараа толгойноос дээш явуулж, буцаад доошлуулахдаа зүүн гараа дээш явуулж сөөлжлүүлнэ. Мөн 20 удаагийн давтамжтай хийнэ.

Ээж муур

Гартаа гантиль атгаж, босч зогсоно. Одоо хоёр гараа аажмаар буюу булчингаа мэдэрч дээшлүүлнэ. Ямар ч мэдрэмжгүйгээр дээш доош өргөх нь үр дүнгүй гэдгийг санаарай. Мөн 20 удаа давтаж хийгээрэй.

Эргэлт

Гартаа гантиль атгаж, босоо байрлалд зогсоно. Баруун гараа зүүн тал руу эргүүлж, мөрний хэсэгт хүргэнэ. Дараа нь нөгөө талдаа буюу зүүн гараа эргүүлж, баруун талын мөрөндөө хүргэх хэрэгтэй. Анхаарах ёстой зүйл нь гараа эргүүлэхдээ цээжин хэсгээ огт хөдөлгөж болохгүй. Зөвхөн гартаа анхаарал төвлөрүүлж дасгалаа хийгээрэй. 20 удаагийн давтамжаар хийгээрэй.

Суулттай таталт

Гартаа гантиль барьж, нэг өвдгөө нугалж, нөгөө хөлөө тэгш тэнийлгээд хагас суугаарай. Зурагт үзүүлсэнтэй адил сууж, байрлал аваад, зүүн гараа доош буюу хөлний харалдаа буулгана. Тус байрлалаас гараа дээш татаж, байж болох хамгийн дээд цэгт хүргээрэй. Аажмаар буулгаж, ахин татаж дасгалаа хийх юм. Нийт 20 удаа хийнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!