Хөгшрөлтийн эсрэг супер маскны ачаар ээж маань 10 насаар залуу харагдаж чаддаг!

Эмэгтэй хүн бүрийн хамгийн ихээр айж явдаг зүйл бол яалтчгүй үрчлээ юм. Нас явж байгаагаас хойш хөгшрөх нь тодорхой боловч үүний явцыг удаашруулж болох аргууд ч гэж байна. Харин заавал та үнэтэй эмчилгээнд хамрагдаж, хамаг мөнгөө үрэх гэж бүү яар. Бид танд зориулан гэрийн нөхцөлд хөгшрөлтийн эсрэг маск бэлтгэх аргуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

1. Улаан лоолийн маск

Улаан лооль нь цусыг төлжүүлж, бидэнд эрүүл амьдралыг бэлэглэдэг шидтэй. Харин та үүнийг ашиглан, үрчлээгээ тэнийлгэж, үүрдийн гоо үзэсгэлэнг олох боломжтой юм. Шинэ ургацын улаан лооль нь өөртөө A,C витаминыг агуулдаг аж. Ингээд маск бэлтгэх аргатайгаа танилцъя.

Та шинэ ургацын чанартай улаан лоолийг сонгож, дөрөв хувааж, арьсаа жигд арчиж, нэг төрлийн иллэг хийж өгөөрэй. Арчиж дуусаа нүүрээ 40 минут амраагаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Долоо хоногт 3-4 удаа ийн нүүрэндээ массаж хийснээр танд мэдэгдэхүйц үр дүн үзүүлэх болно. Ганц үрчлээс багасгах ч бус, элдэв толбыг ч мөн бүдгэрүүлэх ач тустай.

2. Куркума (Turmeric)

Энэ нь эртний Энэтхэгийн уламжлалт арга юм. Куркума буюу турмерик нь арьсыг зөөлрүүлж, чангалах үйлчилгээтэйгээс гадна сэвх, толбыг давхар арилгадаг байна.

Маск бэлтгэхэд танд шинэ ургацын куркума, бүлээн ус, зөгийн бал, тараг зэрэг хэрэг болно. Нэг халбага нунтаг куркума, нэг халбага зөгийн бал, нэг халбага тараг зэргийг нэг халбага нимбэгний шүүс, эсвэл бүлээн усаар зуурч бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ жигд түрхэж, 20 минут байлгах ёстой юм. Та үүнийг сарын турш долоо хоногт нэг удаа түрхэж, хэрэглээрэй.

6. Ихэс бэлдмэл

Алдартай одууд бүгд ихэс бэлдмэл ашиглан гоо төрхөө хадгалан үлддэг гэдэг. Энэ нь ч үнэн. Учир нь ихэс бэлдмэлд коллаген ихээр агуулагддаг юм. Энэ нь нас ахиж, арьс үрчийх, элдэв толбо үүсэх зэргээс сэргийлхээс гадна, нэгэнт бий болсон тохиолдолд багасгаж, таныг залуужуулах аж. Та мал, амьтны ихэсийг ашиглаж, нүүрэндээ түрхэж болохоос гадна гадуур худалдаалагдаж байгаа ихэс бэлдмэлийг хэрэглээд үзээрэй. Ингэхдээ сайтар судлах хэрэгтэйг анхаарсан нь зүйтэй юм.

4. Өргөст хэмх

Сайхан, залуугаараа харагдах хамгийн энгийн арга бол өргөст хэмх гэнэ шүү. Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэдэг тус хүнсний ногоо нь тун ч ашиг тустай юм. Эмэгтэйчүүд ихэвчлэн зовхи, нүдний доод хэсгээрээ түрүүлж үрчлээстэй болдог.

Тиймээс та орой унтахдаа хоёр нүдэнд дээрээ нимгэн хэрчсэн өргөст хэмх тавьж унтаж байгаарай. Энэ нь үрчлээсийг хормын төдийд арилгах төдийгүй цаашид сэргийлэх болно. Ингэснээр таны арьс гайхалтай амарч, хөгширч муухай болох нь бүү хэл улам залуужин гэрэлтэх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!