Киви хамтлагийнхан Кардашьяаны гэр бүлийг дууриаж онигоо болов

Сүүлийн хэдэн өдрүүдэд цахим ертөнцөөр дуучин, ая зохиогч Б.Ангирмаа болон “Киви” хамтлагийн бүх гишүүний хамт авахуулсан зураг тараад байгаа билээ.

Тоглолтонд зориулсан энэ зургийн тавилт танд нэг л танил харагдахгүй байна уу? Америкийн телевизийн реалити шоуны од гэр бүл болох Кардашьяаныхан ээжтэйгээ Космополитан сэтгүүлд ийм байдлаар авахуулж байжээ. Харин өнгөт үрэл гэгдэх Киви хамтлагийнхан зургийн тавилтыг тун төстэй хуулбарласан бололтой.

Олон нийтийн сүлжээгээр зарим хэрэглэгч нь тэдний Монгол Кардашьяаны гэр бүлийн зураг хэмээн хошигнож байгаа аж. Харин тэдний ээж нь Б.Ангирмаа болж таарлаа. Ямартай удахгүй болох тоглолтонд нь амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!